Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоанд эмгэнэл илэрхийллээ.
Эмгэнэлд: "Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө, Бүгд Найрамдах Турк Улсын зүүн өмнөд хэсгийн мужуудад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон хүний эрдэнэт амь эрсдэж, гэмтсэнд Монгол Улсын ард түмний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.
Энэ хүнд цаг мөчид бид туркийн ард түмэнтэй зүрх сэтгэлээрээ хамт байж, уй гашуу, гарз хохирлыг Бүгд Найрамдах Турк Улс бүх нийтийн хүчин чармайлтаар богино хугацаанд даван туулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье" гэжээ.
Нэмэлт: Тус улсад өчигдөр 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр дараалсан газар хөдлөлтийн улмаас Турк болон Сирид 3800 гаруй иргэн амиа алдаж, 15 мянга орчим хүн гэмтэж бэртжээ. Газар хөдлөлтийн үеэр нийт 5600 гаруй барилга нурсан байна.
Турк улс аврах ажиллагаанд олон улсаас тусламж хүссэн бөгөөд дэлхийн 45 улс тусламж үзүүлэх санал тавьжээ.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …