УИХ-аас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол эхэллээ.
Сонсголоор ХЗБХ-ны дарга Б.Энхбаяр дараах мэдээллийг өглөө:
"2016 онд Хөгжлийн банканд хийсэн өргөтгөсөн шалгалтаар 1.3 их наяд төгрөгийн зөрчлийг илрүүлсэн. Гэвч ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах хэлэлцээр хийгдэж байсан тул Засгийн газар шалгалтын дүнг нууцалсан. Улмаар хэн ч хариуцлага хүлээгээгүй" гэсэн мэдээлэл анхаарал татав.
Тэгвэл тус ээлжит сонсголоор УИХ-ын гишүүн Т.Доржханд 2016 оны шалгалтын үр дүнг яагаад нууцлах болсон талаарх мэдээллийг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгээс тодрууллаа.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
2016 оны шалгалтын үр дүнг нууцлах нь үндэслэлтэй юу? Нууцалсны улмаас энэ банкны асуудал 7 жил дарагдан, дампуурах дээрээ тулсан. Яагаад тухайн үед нь арга хэмжээ аваагүй вэ гэж би Б.Энхбаяр, Б.Чойжилсүрэн нараас асуумаар байна. Та нар ОУВС-гаас 1 тэрбум ам.доллар авахын тулд нуусан байна. Сангийн яам зөвшөөрсөн учраас л төсвийн шинжтэй төслүүдийг Хөгжлийн банк санхүүжүүлсэн. Хэрэв Сангийн яам татвар төлөгчдийн мөнгийг зарцуулахгүй гэж бат зогссон бол ийм зүйл болохгүй байсан. Та нар нууцалсны улмаас бид 2 их наяд төгрөгийн орлого алдсан.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн:
ОУВС Хөгжлийн банк хэцүүдсэнийг мэдэж байсан. Тэднээс нууцлах шаардлага байгаагүй. Гэхдээ бид бодит байдлаас гажсан, дордуулсан мэдээлэл цацах вий гэсэн болгоомжлол байсан. Ингэвэл манай бонд эзэмшигч, хөрөнгө оруулагч нарт халтай. Та хэтрүүлж, улс төржүүлж байна. 2016 оны арванхоёрдугаар сард Засгийн газар 1 их няд төгрөгөөр энэ банкны өөрийн хөрөнгийг нэмж, дампуурахаас аварсан. Учир нь 580 сая ам.долларын евро бондыг төлөх хугацаа тулсан байсан.
2019 онд Хөгжлийн банканд дахин шалгалт оруулж, 2016 оны шалгалтын үр дүн 86 хувийн гүйцэтгэлтэй байна гэсэн байна. 2017 оноос Хөгжлийн банкны шинэ хуулийг мөрдөж эхэлснээр төсвийн шинжтэй төслүүдийг санхүүжүүлэхээ зогсоожээ. Мөн энэ хуулиар Монголбанк тус банканд хяналт хийх эрхийг нээсэн юм.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …