Олны танил эрхмүүдэд итгэж койн худалдаж аваад, хохирсон гэх иргэн С.Бат-Очир өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тодруулбал, “Ворлд Плас Дижитал” компанийн эцсийн өмчлөгч нь Хакүхо М.Даваажаргал, Мотохарү Кимүра гэх Япон улсын иргэн байдаг аж. Тэр утгаар нь тус компанийн гаргасан WPL койныг 2021 онд худалдан авчээ. Тухайн үед компанийн зүгээс койн гаргасныхаа дараа буюу 2022 онд мэдэгдэл гаргаж, койноо буцаагаад худалдаж авна гэжээ. Ингэхдээ жилийн 24 хувийн өгөөж ч амласан байна.
Тэр дариуд иргэн С.Бат-Очир койноо буцаагаад зарах гэтэл тус компаниас шалтаг хэлээд худалдаж аваагүй байна. Удаа дараа ийм асуудал гаргасан учраас койн худалдаж авсан иргэдийн төлөөлөл компанийн захиралтай нь очиж уулзсан гэх. Гэтэл өдгөө дээрх компанийн ажилтнууд нь АНУ руу явж хөрөнгө оруулалт хөөцөлдөж байгаа гэж яриад алга болжээ. Мөн Хакүхо М.Даваажаргал, Мотохарү Кимүра гэх Япон улсын иргэн өөрсдийгөө компанийн эзэмшлээс хассан байна.
More from Эрэн сурвалжлах
С.АМАРСАЙХАН, Г.АРИУНБУЯН НАР ТӨСВИЙН 668 САЯ ТӨГРӨГӨӨР ПИАР ХИЙЖ ТҮМНИЙ ХӨРӨНГӨӨР ГАРАА УГААСАН УУ?
Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга Б.Ариунбуян нар улсын төсвийг үр ашиггүй зарцуулж, ард түмний хөрөнгөөр гараа угаасан байж болзошгүй баримтуудыг …
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 30 ДУГААР ХОРООНЫ ЗОЧИД БУУДАЛД БУЙДАН ШАТАЖ, НЭГ ИРГЭН АМИА АЛДЖЭЭ
Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны зочид гал гарч байна гэсэн дуудлага ОБЕГ-т иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал …
БАЯНЗҮРХ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА НАРТ ХОЛБОГДОХ ХЭРЭГ ПРОКУРОРТ ШИЛЖЖЭЭ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 825 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт долоон хэргийг шүүхэд шилжүүлэх, …