“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Т.Мөнхбаяр нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр 09:00 цагт товлоод байсан.
Гэвч яллагдагч Т.Мөнхбаяр нь эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн биеэр оролцоно гэх хүсэлтийг эмнэлгийн магадалгааны хамт, мөн яллагдагч П.Энхтүвшингийн өмгөөлөгч Г.Должинсүрэнгээс эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэх хүсэлтийг эмнэлгийн магадалгааны хамт тус тус ирүүлжээ.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд эдгээр хэргийн оролцогчийг оролцуулах шаардлагын үүднээс шүүх хуралдааныг 2023 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 15:00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж, яллагдагч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Хэргийн талаар сануулахад, Т.Мөнхбаярыг “Салхитын Мөнгөний ордод баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа явуулж баяжмал гаргах ажил”-ын тендер сонгон шалгаруулалтад шалгарсан нэр бүхий компанитай гэрээ байгуулсны хариуд 1 тэрбум 217 сая төгрөг, мөн тендерийн сонгон шалгаруулалт зохион байгуулахгүйгээр нэр бүхий ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 1 тэрбум 455 сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй гэх хэрэгт яллагдагчаар татсан юм.
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн
- 22.4 дүгээр зүйлийн 2 /нийтийн албан тушаалтан хахууль авах/,
- 22.5 дугаар зүйлийн 1 /хахууль өгөх/ ,
- 18.6 дугаар зүйлийн 1дэх хэсэгт /мөнгө угаах/ тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.
More from Эрэн сурвалжлах
С.АМАРСАЙХАН, Г.АРИУНБУЯН НАР ТӨСВИЙН 668 САЯ ТӨГРӨГӨӨР ПИАР ХИЙЖ ТҮМНИЙ ХӨРӨНГӨӨР ГАРАА УГААСАН УУ?
Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга Б.Ариунбуян нар улсын төсвийг үр ашиггүй зарцуулж, ард түмний хөрөнгөөр гараа угаасан байж болзошгүй баримтуудыг …
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 30 ДУГААР ХОРООНЫ ЗОЧИД БУУДАЛД БУЙДАН ШАТАЖ, НЭГ ИРГЭН АМИА АЛДЖЭЭ
Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны зочид гал гарч байна гэсэн дуудлага ОБЕГ-т иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал …
БАЯНЗҮРХ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА НАРТ ХОЛБОГДОХ ХЭРЭГ ПРОКУРОРТ ШИЛЖЖЭЭ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 825 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт долоон хэргийг шүүхэд шилжүүлэх, …