Булганыхан юм юмаараа анхдагч болчихдог гэдэг үг ор үндэслэлгүй биш л юм. Нэр бүхий бөхийн нэрэмжит улсын аварга шалгаруулах тэмцээнийг аймгийнхаа “хамаг том” дарга нарын бүрэлдэхүүнтэй нүсэр зохион байгуулна гэж хэн санахав.
Аймгийн төсвөөс нь хагас зуун сая төгрөг салхинд хийсэв. Нэг талаараа бөх Засаг даргатай аймаг аргагүй, спортын арга хэмжээг дэмжих ёстой гэхчлэн зөвтгөж болох ч төсвийн мөнгийг өөрсдийн дур зоргоор захиран зарцуулж байгаад л учир оршино.
Өөрсдөө ажлын хэсгээ ахлаад л өөрсдөдөө захирамж гаргаж, үүрэгдээд төсвөөс хагас зуун саяыг чөлөөтэй гаргачихаж байгаа аймаг Булган аймгаас ийн эхэлж байх шив. Өнөөх төрийн хэмнэлтийн бодлого, бүс чангалах гэдэг юм тэр хойно хоцорч байх жишээний.
Он гараад сар ч болоогүй байхад спортын арга хэмжээнд улсын гэх тодотгол өгчихөөд сая саяар нь хаяж байгаа явдлыг олон нийт хэрхэн хүлээж авах бол. Ил гарсан баримт нь л энэ болохоос цааш аймаг, улсын төсөв хэрхэн яаж зарцуулагдаж байгааг үл мэдэх.
Өнгөрсөн жилийн өдийд л гэхэд Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ Хэмнэлтийн хуулийг уландаа гишгэж албан хэрэгцээний зориулалтаар "Ланд 200" автомашиныг 210 сая төгрөгөөр авахаар авахаар тендер зарлаж, олны дургүйцлийг хүргэж байв.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …