Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны хоёрдугаар 1-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын талаар БХБ-ын сайд Ц.Даваасүрэн мэдээллээ.
Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар Орхоны хөндийд шинэ Хархорум хот байгуулах эрчимжүүлэх чиглэлээр хоёр шийдвэр гарлаа. Нэгдүгээрт, энэ ажлыг удиран чиглэн явах үндэсний хороо байгуулах шийдвэр гарсан. Үндэсний хороог миний бие ахалж холбогдох яамнуудын дэд сайдууд оролцоно. Салбар хоорондын уяалдаа хангасан бүтцээр ажиллана. Мөн шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын захиргааг байгуулж байгаа. Захиргаа байгуулагдсанаар мэргэжлийн удирдлага зохион байгуулалт менежментээр хангах, үүрэг бүхий захиргаа байна. Өнөөдрийн байдлаар шинэ Хархорум хот дээр инженер, геодезийн судалгааг хийж байна. Мөн газар хөдлөлтийн судалгаа хийж байна. Ингээд геодезийн судалгаа дууссаны дараа шинэ Хархорум хот хаана байрших байршлыг тогтооно. Үүний дараа инженерийн дэд бүтэц, орон зайн төлөвлөлт, бүсчлэлүүд хаана ямар байгууллагуудаа байршуулах төлөвлөлтүүдийг хийнэ. Геодезийн судалгаа хийгдэж дууссаны дараа хотын ерөнхий төлөвлөлтийн ажлууд руу орно гэсэн үг.
Их хурлаас саяхан 074, 07-дугаар тогтоол гаргасан. Энэ 07-дугаар тогтоолоор бид нар 3 ажил хийх ёстой. Нэгдүгээрт, байршлыг тогтоож геодези, газар зүйн судалгааг хийх ёстой. Хоёрдугаарт, хотын ерөнхий төлөвлөлтийг хийх чиглэлийг өгсөн байгаа. Шаардагдах хөрөнгийн эх үүсвэрүүдийг бий болгох ажлуудыг зохион байгуул гэсэн чиглэл өгсөн. Энэ хүрээнд ажлууд явагдаж байна. Өнөөдрийн 2 шийдвэр гарснаар ажил эзэнтэй болж, тухайн ажлыг хариуцаад явах бүтэц нь бий болж байна гэж ойлгож болно.
Ерөнхий төлөвлөгөө гараад дууссаны дараа бол бүтээн байгуулалтуудын ажлууд эхлэх ёстой. Бүтээн байгуулалтуудын ажил эхлэхэд Ерөнхийлөгчийн ордноос эхлээд төр захиргааны байгууллагууд байршиж эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Ер нь бол хотын төвлөрлийг сааруулах чиглэл бол энэ бүтээн байгуулалтын ажилд чухал үүрэг гүйцэтгэнэ гэсэн төлөвлөлттэй ажил явагдаж байна.
Сэтгүүлчдийн асуулт:
-Хэчнээн хүн ам байрших, хэдэн барилга байгууламжууд тэнд босгож болох вэ?
Хэдэн мянган хүнтэй хорооллууд, байгуулж болох вэ гэдэг үзүүлэлт газраа тогтоож зохицсоны дараа орон зайн бүсчлэлүүд хийнэ. Хаана нь ямар байгууллагууд байршуулах уу гэсэн төлөвлөлтүүд хийсний дараа бол хэчнээн хүн ам суурьших баримт гарч ирнэ.
Одоогийн урьдчилсан таамаглалаар энэ төсөл шинэ ажил биш юм байна лээ. Өмнө нь бас нэлээн ажлууд хийгдэж байсан. Тэр ажлуудыг судалж байхад 500000 хүнтэй хот бий болно гэсэн төсөөлөлтэй байгаа юм. Гэхдээ нарийвчилсан судалгаа гараагүй байхад би ам мэдэж хэлэх нь илүүц.
-Нийслэлийн гэр хороолол дунд баригдсан орон сууцад ипотекийн зээл олгох боломжтой юу?
Гэр хорооллын төлөвлөлт бол агаарын бохирдол, түгжрэлд хамгийн их нөлөө үзүүлдэг. Бид гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрхэн шийдэх вэ гэж судалж байна. Нэг талаар хөдөө орон нутагт ипотекийн зээл олголтыг нэмэгдүүлэх чиглэлд ач холбогдол өгнө. Нөгөө талаа шинэ хорооллуудыг бий болгоно. Хоёр төрлийн хорооллыг бий болгоно. Нэг нь өндөр байшин бол нөгөө нь хаус хороолол. Гол хүндрэл нь эрчим хүчний асуудал. Их хүндрэлтэй байгаа. Ойрын хугацаанд Засгийн газар яг ямар шийдлийг түгжрэл дээр гаргах вэ гэдгээ зарлах байх. Бид нар Сэлбийн дагуу хурдны замыг Яармагийн гүүр хүртэл барих асуудлыг судалж байна.
More from Uncategorized @mn
Б.ПҮРЭВДОРЖ ӨӨРИЙГӨӨ МАГТАВ
УИХ-ын өнөөдрийн чуулганаар Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм. Чуулганы эхэнд …
ШЕЗ-ИЙН ДАРГААР Л.ЭНХБИЛЭГИЙГ СОНГОЛОО
Монгол Улсын шүүхийн тухай хуульд Ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг …
Д.АМАРБАЯСГАЛАН: 2024 ОНЫ ПАРИСЫН ОЛИМПОД МАНАЙ УЛС ЦАГААН ТУГИЙН ДОР ОРОЛЦОХ ЭРСДЭЛЭЭС ГАРЛАА
Монгол Улс 2024 оны Парисын олимпод цагаан тугийн дор оролцож болзошгүй болсон байсан. Тэгвэл манай улс уг эрсдэлээс гарсан байна. …