Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Өнөөдөр Монгол Улсын нийт экспортын 92 хувьд уул уурхайн түүхий эд байгаа. Түүхий эд экспортолдог орон болсон учраас ашгаа бүрэн хүртэж чадахгүй байна. Тиймээс инновацийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна.
Нэг судалгаанд 20 орчим сая төгрөг зарцуулдаг улс манайхаас өөр байхгүй. Ийм дүнтэй судалгаанаас үр дүн хүлээгээд яах юм бэ. Зөвхөн судалгаа нэртэй тендерийн үнийн дүн 280 тэрбум хүрсэн байна. Гэтэл жил бүрийн шинжлэх ухааны технологийн судалгаа 10 тэрбумд хүрэхгүй байна. Тиймээс энэ тогтолцооны алдааг засаж залруулах хэрэгтэй байна. Тэр утгаараа өнөөдөр шинжлэх ухаан, технологи, инновацийн сэргэлтийн бодлогыг танилцуулах үүргийг Засгийн газраас авлаа” гэв.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …