УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтийг УИХ-ын даргад гаргаад байна.
Энэ талаараа тэрбээр “ Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхээсээ хүндэтгэх шалтгааны улмаас татгалзаж, бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт гардуулж өгсөн болно. УИХ-ын тухай хуулийн 10.1.2 дахь заалтын дагуу хүндэтгэх шалтгаанаа доорх өргөдөл хүсэлтдээ тодорхой дурдсан. Би нуугдалгүйгээр энгийн иргэн болоод хэвлэлээр удаа дараа гарсан концесс, казино, нүүрс, үнэтэй цаг, машиныхаа асуудлаар шалгуулахад бэлэн” гэв.
Түүний өргөдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Авлигатай тэмцэх газар /АТГ/ өнгөрсөн арваннэгдүгээр сард нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар хамаарах 10 гаруй улстөрчийн нэр зарлахад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын нэр багтаагүй ч шалгагдах ёстой зүй ёсны хүнээр нэрлэгдэж ирсэн юм.
Харин Улсын ерөнхий прокурорын газраас УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ш.Раднаасэд нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах тогтоол гарган, УИХ-д хүргүүлэхээр зэхэж байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байлаа.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …