Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.01.30) Сангийн яам, Татварын ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооны удирдлагуудтай уулзаж, хүүхдийн мөнгө болон шаталсан татварын асуудлаар олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэж ажиллах талаар зарим чиглэлийг өглөө.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар “Хувь хүний орлогын албан татварын хуулиар татварын шаталсан тогтолцоотой болж байгаа. Гэтэл уг тогтолцоо нь татварын тэгш, шударга байх зарчимтай нийцэж байгаа эсэхэд иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа”-г хэллээ.
Мөн Татварын ерөнхий хуульд орсон хувь хүний дансны мэдээллийг татварын байгууллага шууд авдаг болсон өөрчлөлтийн талаар Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал өгсөн хариултдаа, “Манай улс ФАТФ-ын саарал жагсаалтаас гарахдаа татварын төлөгчийн банкны мэдээллийг татварын зорилгоор ил тод болгож, харилцан солилцох амлалт өгсөн. Үүний дагуу 2019 онд хийсэн татварын багц хуулийн шинэчлэлд уг заалтыг тусгасан. Татварын эрсдэлтэй холбоотойгоор татвар төлөгчийн мэдээллийг зөвхөн Татварын ерөнхий газрын нууцын баталгаа гаргасан эрх бүхий 32 албан хаагч тухайн банкны мэдээллийг үзэж, ажиллах журамтай. Энэ хүрээнд байгууллагадаа мэдээллийн аюулгүй байдлын олон улсын ISO27001 стандартыг нэвтрүүлээд ажиллаж байна. Татварын эрсдэл үүсэж болзошгүй, татвараас зугтах зайлсхийх үйлдэл гаргаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, татвар төлөгчдийн мэдээллийг авах хүсэлтийг тухайн банканд гаргаж, ажлын хэрэгцээнд ашиглаж байна. Уг авсан мэдээлэлтэй эрх бүхий 32 албан хаагч л танилцаж, судалгаа шинжилгээний зорилгоор албан хэрэгцээнд ашигладаг” гэлээ.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …