Социал Демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо /НАМЭХ/-ны Бага хурал Тусгаар тогтнолын ордонд болж байна.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр, "Өнгөрсөн 30 жилийг дүгнэж үзвэл, парламентын засаглалыг төлөвшүүлж чадсан, тайван замаар сонгуульд эрх барьж бас ялагдаж сурсан, улс төрийн намууд төлөвшсөн, олон ургальч нийгмийн үзэл баримтлал, хүний эрх эрх чөлөөний томоохон үзүүлэлт Монгол Улсын хөрсөнд соёолж эхэлсэн. Мөн гадаад харилцаа нээлттэй ид тод болсон, хуувийн хэвшил бэхжсэн. 1992 оны статистик дүнтэй харьцуулбал, Монгол Улсын эдийн засаг 17 дахин тэлсэн. Энэ бол сайн зүйлс.
Гэхдээ өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид алдаа гаргасан. Тухайлбал, өмч хувьчлахаас эхлээд нийгмийн баялаг тэгш бус хуваагдсан. Хэдийгээр эдийн засаг 17 дахин тэлсэн ч иргэдийн амжиргаа 17 дахин сайжирч чадаагүй.
Энэ байдлын улмаас хариуцлагагүй, авлигажсан нийгмийг бүхэлд нь бий болгосон. Тиймээс МАН энэ бүхнийг өөрөөсөө эхлэх ёстой. Дэг журмыг дээрээсээ эхэлж тогтоох ёстой. Бид ёс зүйн өндөрлөг дээр өөрсдөө бат зогсохгүй бол цаашид эрх баригч нам мөн улс төрийн манлайллын түвшинд байж чадахгүй. Ингэж байж бид социал демократууд хэвээр үлдэнэ" гэсэн юм.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …