Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд ”Өргөө” амаржих газарт тариа андуурч хийсний улмаас хүн нас барсан гэх хэргийн шүүх хурал өнөөдөр боллоо.
Улмаар талуудаас гэрч, эмч, шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлт гаргасныг тус тус хүлээн авч хуралдааныг 2023 оны хоёрдугаар сарын 15-ны 11:00 цагт товлосон байна.
Харин шүүх хурал эхлэхийн өмнө талийгаачийн ар гэрээс мэдээлэл өгсөн юм.
Талийгаачийн Эгч “Миний дүү 23-р сургуулийн багш байсан. 2021 оны есдүгээр сарын 15-нд КОВИД-19-ийн оноштойгоор хэвтсэн. Тэгээд гайгүй болж байтал зүрхний пульс унаад байна гээд АТРОПИН тариа хийсэн. Эхний өдрөө тариад сайхан болсон. Маргааш орой нь тариаг давтан хийхдээ сувилагч андууран тарьсан. Зүрхний пульс нэмдэг тариа хийх гэж байгаад зүрхний булчин сулладаг тариа тарьсан. Тийм учраас дүү маань тариаг дөнгөж шахаж байхад эмчээ гэж хэлээд ухаан алдаж унан сэхээнд очсон. Сэхээнд хоёр хоноход эмнэлгийн удирдлагууд биднийг дуудаж буруу тариа хийсэн гэдгээ өөрсдөө хэлсэн. Тэгсэн хэрнээ тус амаржих газраас бидэнтэй нэг ч уулзаагүй. Талийгаачийн хүүхдүүдийг яаж байна гэж нэг ч асуугаагүй ” хэмээв.
More from Эрэн сурвалжлах
С.АМАРСАЙХАН, Г.АРИУНБУЯН НАР ТӨСВИЙН 668 САЯ ТӨГРӨГӨӨР ПИАР ХИЙЖ ТҮМНИЙ ХӨРӨНГӨӨР ГАРАА УГААСАН УУ?
Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга Б.Ариунбуян нар улсын төсвийг үр ашиггүй зарцуулж, ард түмний хөрөнгөөр гараа угаасан байж болзошгүй баримтуудыг …
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 30 ДУГААР ХОРООНЫ ЗОЧИД БУУДАЛД БУЙДАН ШАТАЖ, НЭГ ИРГЭН АМИА АЛДЖЭЭ
Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны зочид гал гарч байна гэсэн дуудлага ОБЕГ-т иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал …
БАЯНЗҮРХ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА НАРТ ХОЛБОГДОХ ХЭРЭГ ПРОКУРОРТ ШИЛЖЖЭЭ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 825 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт долоон хэргийг шүүхэд шилжүүлэх, …