Сүхбаатар дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас ахмадууд цагаан сараар тараах гарын бэлэгний тендер зарлажээ. Уг тендерийг 1.3 тэрбум төгрөгийн төсөвтэй байхаар зарласан аж. Тендерийг хялбаршуулсан журмаар зохион байгуулж, арванхоёрдугаар сарын 22-ноос 30 хоногийн хугацаатай үнийн санал хүлээн авч, компаниудыг шалгаруулсан байна. Тендерийн нээлттэй мэдээллийн сангаас харвал, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т ногдуулсан улсын төсвийн урсгал зардалаар гарын бэлэг авах гэнэ.
Сүхбаатар дүүргийнхний ахмадууддаа хүндэтгэл үзүүлж тараах гарын бэлгийг задалж үзвэл 358 сая төгрөгөөр суурь еэвэн авахаар болжээ. Суурь еэвэнгийн тендерт “Өгөөж чихэр боов” ХХК шалгарчээ. Угтаа “Өгөөж чихэр боов” ХХК-аас өөр үнийн санал ирүүлсэн компани байхгүй учир ногоон гэрлээр шалгарсан бололтой. Мөн ташрамд дурдахад, Сүхбаатар дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас суурь еэвэнгийн тогтоосон дээд үнэ нь 358 сая төгрөг. “Өгөөж чихэр боов” ХХК-ийн санал болгож ирүүлсэн нь үнэ нь мөн л 358 сая төгрөг аж.
Харин Сүхбаатар дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас цагаан будаа авах үнэ нь 554.900.000 төгрөг хэмээн тогтоож, тендер зарлажээ. Уг тендерт хоёр компани оролцсон байна. Тодруулбал, “Грийн импекс” ХХК, “Ситимарт” ХХК үнийн санал явуулжээ. Тендерт “Грийн импекс” ХХК шалгарч, ахмадуудад тараах гарын бэлгэнд цагаан будаа нийлүүлэхээр болсон аж. Хачирхалтай нь, “Грийн импекс” ХХК-ийн ирүүлсэн үнийн санал нь 554.900.000 төгрөг. Харин “Ситимарт” ХХК-ийн ирүүлсэн үнийн санал нь 483.300.000 төгрөг аж. Угтаа бол “Ситимарт” ХХК Сүхбаатар дүүргийнхний тогтоосон буюу төсөвлөсөн үнэнээс нь 70 гаруй сая төгрөгөөр хямд үнийг санал болгожээ. Гэсэн ч Сүхбаатар дүүргийнхэн “Грийн импекс” ХХК-ийг сонгож, 555 сая төгрөгөөр цагаан будаа худалдан авахаар болсон байна.
Мөн ахмадуудад хүндэтгэл үзүүлэх гарын бэлгэнд дээд гурил багтана. Дээд гурил худалдан авах тендерт “Ситимарт” ХХК 429.600.000 төгрөгийн санал ирүүлж, ялжээ. Тендер зохион байгуулах ажиллагаа нэгдүгээр сарын 23-нд буюу өнгөрсөн долоо хоногт дууссан. Өөрөөр хэлбэл, төсвийн 1.3 тэрбум төгрөг еэвэн, гурил, будаа болоод хоёр компанийн агуулахад “хэвтэж” байгаа гэсэн үг.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЯРААР 900 САЯ ТӨГРӨГИЙН ГАРЫН БЭЛЭГ ТАРААХ ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ
Төсвийн мөнгөөр гурил, будаа, еэвэн авах ажил ингээд зогсохгүй. Дээрх ажил ахмадуудад хүндэтгэл үзүүлэхдээ тараах эхний бэлэг нь гэнэ. Үүнийг бататгах ажил нь эмэгтэйчүүдийн баяраар гарын бэлэг тараахаар зэхэж, тендер зарласан явдал юм. Тэрбээр 900 сая төгрөгөөр гарын бэлэг авч, дүүргийнхээ эмэгтэйчүүдэд тараахаар зэхжээ.
Тодруулбал, Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан дүүргийн алдарт эхийн одонтой эхчүүдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд зориулан бэлгийн багц худалдан авах ажлын нээлттэй тендерийг нэгдүгээр сарын 13-нд зарласан баримт байна. Тендерт оролцох компаниуд хоёрдугаар сарын 13 хүртэл үнийн саналаа илгээх бөгөөд одоогийн байдлаар хэдэн компани оролцоод байгаа нь тодорхойгүй байгаа аж.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …