Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалын зодог тайлах ёслол Токио хотын Кокугикан сүмогийн ордонд өнөөдөр болж байна. Ийнхүү зодог тайлснаар Миягино дэвжээг өв залгамжлах аж.
Миягино дэвжээний санданмэ тойргийн 7 бөхийн барилдаан, Хакүхо дохён дээрх сүүлчийн барилдаанаа Г.Өсөхбаяр аваргын хүү Ө.Дэмиджамц, ач дүү Б.Мөнх-Идэр мөн өөрийн ууган хүү Хакүхогийн Мөнхжаргал нартай барилдаж, үзэгч олноо хөгжөөв. Үргэлжлээд жюүрёо зиндааны барилдаан явагдав. Морь цаг ба үд дунд болоход ордны төвд байрлах дохён зүүн жигүүрийн ханамичи ба цэцгийн замын эхэнд макүүчи зиндааны барилдааны бөх дуудагчдын тэргүүн Жирогийн модон тогшуур цуурайтан түүний араас барилдааны дохён дээрх дээд тэргүүн шүүгч Шики Мори Иносүкэй дагалдан залгаад шадарлуулан, 69 дахь ёкозүна Хакүхо ёкозүнагийн дохёнд гарах ёслолоо үйлдэхээр танхимд орж ирэхэд үзэгчийн алга ташилттай Хакүхо гэж дуудах үзэгчдийн дуу хоолой зэрэгцэн угтан авав. Ёкозүнагийн дохёнд гарах ёслолын дараа Япон улсын Төрийн дууллыг алдарт дуучин, хөгжмийн зохиолч GACKT, Монгол улсын Төрийн дууллыг Чингис хаан одонт, МУГЖ, дуурийн дуучин Г.Ариунбаатар дуулж, үдээс өмнөх ёслолын ажиллагаа өндөрлөв.
М.Даваажаргал 16 насандаа сүмогийн хаалгыг татан орсноос хойш 21 жилийг хамтдаа туулсан сүмочийн сэвлэг гэзгээ үргээх энэхүү ёслолд сүмо сонирхон дэмжигчид, М.Даваажаргал Хакүхогийн анд нөхөд, төрөл садан, гадаадын элч төлөөлөгчдийн төлөөлөл тэргүүтэй нийт 9000 гаруй хүн хуран цугласан байв. Сэвлэг үсэнд нэг галын сүмоч, багш нар, үе үеийн ёкозүна нарын төлөөлөл, Сүмогийн холбооны удирдлага бизнес эрхлэгч, улс төр, урлаг, спорт, шинжлэх ухааны эрдэмтэн, анд нөхөд, ах дүү ураг төрлийн төлөөлөл зэрэг нийт 280 хүн хайч хүргэж, хүндэтгэл үзүүллээ.
Ёслолын дараа макүүчи зиндааны хүндэтгэлийн барилдаанаар ёслолыг жаргаав. Ордоны хурлын танхимд Хакүхогийн сүмогийн амьдралыг голчлон тусгасан үзэсгэлэнг гаргасан байв. Хакүхогийн зураг бүхий 25 төрлийн бэлэг дурсгалын бүтээгдэхүүн Ордонд худалдаалагдсан бол үнийн ялгаатай 8000 багц бэлэг бүтээгдэхүүнийг бэлдсэн нь Хавай арлын озэки Конишики 1998 онд сэвлэг тайрах ёслолоос хойш ийм тооны багц бэлэг худалдаанд бэлтгэгдээгүй байсан гэнэ.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …