Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсээс 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр БНСУ-ын Тэжон, Чонан хотын хорих ангид ял эдэлж байгаа Монгол иргэдээ эргэж уулзав.
Консулын хэлтсийн дарга Б.Тэнүүн, Дэд консул Г.Оюун-Эрдэнэ нар хорих ангид хүмүүжиж байгаа Монгол иргэдтэй чөлөөт ярилцлага хийж, тэдний сонирхсон асуултад хариулж мэдээлэл өгөв.
Тус ЭСЯ-наас БНСУ-ын цагаан сарын баярын өдрийг тохиолдуулан ГХЯ-ны дэмжлэгтэйгээр “Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан”-гаас олгосон тодорхой хэмжээний санхүүгийн тусламжийг хүмүүжигч бүрийн дансанд хуваан байршуулсан бөгөөд өнгөрсөн онд ЭСЯ-наас номын санд нь хүлээлгэж өгсөн Монголын түүх, уран зохиол, нийгэм, хувь хүний хөгжилтэй холбоотой сэдэв бүхий номнуудыг манай иргэд талархан уншиж байгаа талаар уулзалтын үеэр хөндөж байв. Мөн зарим хүмүүжигчдийн зүгээс түүх, уран зохиолын сэдвээс гадна бизнес, эдийн засагтай холбоотой ном товхимол, Монгол улсын статистик тоон үзүүлэлт, мэдээлэл, судалгаа ирүүлэх хүсэлт тавьж байв.
Уулзалтын дараа ял эдэлж буй иргэдээс гаргасан санал хүсэлтийг уламжлахад хорих ангийн зүгээс манай иргэдийн нөхцөл байдал, эрүүл мэндэд анхаарч, соён гэгээрүүлэх сургалт зохион явуулахаас гадна нийт 9 иргэнийг ажлын байраар хангаж, хорих ангийн үйлдвэрт ажиллуулж байгаа талаар мэдэгдсэн ба иргэдээс тавьсан санал хүсэлтийг хүлээн авч, шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлэхээ илэрхийлэв.
Тэжоны хорих ангид манай улсын 1, Чонанд 10 иргэн тус тус хүмүүжиж байгаа ба хорих ангийн орчин, нөхцөл сайн, манай иргэдийн сэтгэл санаа, эрүүл мэндийн байдал хэвийн байв.
More from Эрэн сурвалжлах
С.АМАРСАЙХАН, Г.АРИУНБУЯН НАР ТӨСВИЙН 668 САЯ ТӨГРӨГӨӨР ПИАР ХИЙЖ ТҮМНИЙ ХӨРӨНГӨӨР ГАРАА УГААСАН УУ?
Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга Б.Ариунбуян нар улсын төсвийг үр ашиггүй зарцуулж, ард түмний хөрөнгөөр гараа угаасан байж болзошгүй баримтуудыг …
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 30 ДУГААР ХОРООНЫ ЗОЧИД БУУДАЛД БУЙДАН ШАТАЖ, НЭГ ИРГЭН АМИА АЛДЖЭЭ
Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны зочид гал гарч байна гэсэн дуудлага ОБЕГ-т иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал …
БАЯНЗҮРХ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА НАРТ ХОЛБОГДОХ ХЭРЭГ ПРОКУРОРТ ШИЛЖЖЭЭ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 825 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт долоон хэргийг шүүхэд шилжүүлэх, …