"The Voice Of Mongolia" шоунаас төрсөн охидын NS хамтлагийн гишүүн Н.Энэрэлсайхан өнгөрсөн долоо хоногт Төрийн соёрхолт дуучин Д.Болдын "B production"-тай хийсэн гэрээ болон ажлын үйл явцын тухай олон нийтэд дэлгэсэн билээ.
Үүний дараа "B production"-аас эл асуудалд албан ёсны мэдэгдэл гаргаж, "Н.Энэрэлсайханд гэрээгээр тохирсон хувиа өгдөггүй гэсэн нь худал мэдээлэл бөгөөд уран бүтээлчийг удаа дараа гэрээний үүргээ зөрчсөн. Дахиж олон нийтийн сүлжээнд буруу, ташаа мэдээлэл нийтэлбэл хууль, шүүхийн байгууллагад хандана" гэсэн байр суурь илэрхийлсэн.
Тэгвэл NS хамтлагийн гишүүн Г.Саруултуяа өөрийн байр сууриа цахим хуудсаар дамжуулан хүргэжээ.
Тэрбээр "Байдал бүр ийм дээрээ тулах гэж! Энэ бүх хэрэг явдлыг харахад менежерийн артистуудтай харьцдаг зохисгүй харилцаанаас болсон гэж бодож байна. Үүнээс болж хүмүүс хооронд зөрчил үүсч. 2 жилийн хийсэн ажлууд минь талаар боллоо" гэжээ.
More from Соёл урлаг
РЕППЕР THUNDERZ ЮУ БЭЛТГЭВ?
Энэ оны 09 сард Төв цэнгэлдэх хүрээлэнд өөрийн бие даасан “Нэг л өдөр” тоглолтоо амжилттай зохион байгуулсан реппер ThunderZ буюу …
“ГОЁЛ” НААДМЫН ОТГОН ТОП А.САЙХАНТАМИРЫН АМЖИЛТ
Монголын загварын ертөнцийнхний хамгийн нэр хүндтэй "Гоёл" наадам өчигдөр /2023.11.19/ "Шангри-Ла" зочид буудлын эвент холл танхимд болж, шилдгийн шилдгүүдээ тодрууллаа. …
СХД-ИЙН ХЭМЖЭЭНД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ 93 ХУВЬТАЙ БАЙНА
Өнөөдөр Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болсны дараа дүүргийн удирдах ажилтны шуурхай хурлыг удирдан зохион явууллаа. Хурлын эхэнд цас орж …