Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам, орлогч дарга О.Оджаргал нарыг АТГ-аас шалгаж эхэлсэн үү.
С.Амарсайханыг хотын дарга байхад шинээр байгуулагдаж байсан тус газар, тэр дундаа С.Төмөрдулам даргатай холбоотой ноцтой баримтыг өнөөгийн Хотын дарга Д.Сумъяабазар илчилж байсан ч тухайн мэдэгдлээс жил гаруйн дараа ийн шалгагдаж эхлэх шив.
“Монгол Улсад мөрдөгдөж буй хууль, стандартыг зөрчсөн хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжгүй газарт баригдсан нэр бүхий барилгуудад хууль зөрчиж зөвшөөрөл олгосон” гэгдэж байсан тэднийг хуулийн байгууллага чухам ямар үндэслэлээр шалгах болсон нь одоогоор тодорхойгүй байна.
Урьд нь ч энэ албан тушаалд томилогдож байсан нэр бүхий албан хаагчид хуулийн байгууллагад шалгагдаж байсан. Учир нь Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын удирдах албан тушаалтнууд шинээр ашиглалтад орсон барилга орон сууцыг хүлээж авах, зөвшөөрөл олгох эрх бүхий улсын комиссын бүрэлдэхүүнд багтдаг аж.
Нийслэлд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажилд стандартыг мөрдүүлж, хяналт тавих эрх бүхий албан тушаалтнууд байсхийгээд хуулийн байгууллагын хаалга татдаг нь цаанаа энэ газар авлига, хээл хахууль, хүнд суртал газар авч байгааг илтгэх.
More from Эрэн сурвалжлах
С.АМАРСАЙХАН, Г.АРИУНБУЯН НАР ТӨСВИЙН 668 САЯ ТӨГРӨГӨӨР ПИАР ХИЙЖ ТҮМНИЙ ХӨРӨНГӨӨР ГАРАА УГААСАН УУ?
Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга Б.Ариунбуян нар улсын төсвийг үр ашиггүй зарцуулж, ард түмний хөрөнгөөр гараа угаасан байж болзошгүй баримтуудыг …
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 30 ДУГААР ХОРООНЫ ЗОЧИД БУУДАЛД БУЙДАН ШАТАЖ, НЭГ ИРГЭН АМИА АЛДЖЭЭ
Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны зочид гал гарч байна гэсэн дуудлага ОБЕГ-т иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал …
БАЯНЗҮРХ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА НАРТ ХОЛБОГДОХ ХЭРЭГ ПРОКУРОРТ ШИЛЖЖЭЭ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 825 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт долоон хэргийг шүүхэд шилжүүлэх, …