Авлигатай тэмцэх газраас өнөөдөр /2023.01.25/ авлига, албан тушаалын хэргүүдийн мөрдөн шалгах явцын талаар мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр “Их британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын Лондон хотод байрлах нэг орон сууц, 1.8 тэрбум төгрөгтэй тэнцэх бэлэн мөнгө, 269 сая төгрөгтэй тэнцэх хоёр үл хөдлөх хөрөнгө нийт 6.4 тэрбум төгрөг буюу 4.7 сая ам.долларыг улсын орлого болгосон.
Мөн Их Британийн Вержини арлаас 2.2 тэрбум төгрөг буюу 1.6 сая ам.долларын үнэ бүхий газар, үл хөдлөх хөрөнгийг улсын өмчид бүртгүүлж мөн арлаас 11.3 тэрбум төгрөг буюу 5.7 сая ам.долларыг тус тус улсын орлого болгон хураан авсан” гэдэг мэдээллийг өгсөн юм.
Тэгвэл гадна, дотноос их хэмжээний мөнгө улсад төвлөрүүллээ гэж мэдээлж байгаа ч энэ мөнгө хаашаа ордог нь тодорхойгүй байгаа юм.
Энэ талаар АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөнгөөс тодруулахад “Авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас гадны улс орноос хөрөнгө буцаах ажиллагааны анхны тохиолдол байсан. Анхны тохиолдол учраас хууль эрхзүйн орчин төдийлөн бүрдээгүй байгаа. Мөн тухайн хөрөнгө буцаах ажиллагааны нөхөн төлүүлсэн хохирлыг АТГ захиран зарцуулах эрх байхгүй. Тухайн хохирол учруулсан ТӨҮГ юм уу холбогдох газруудад буцаах ажиллагааг хийж, нөхөн төлбөр олгуулсан байгаа.
Сүүлд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай холбоотой асуудлаар Лондон хот дахь орон сууцыг буцаан авах ажиллагааг хийгээд, эргээд тухайн ТӨҮГ-т бүртгүүлэн, санал хүргүүлсэн. Гадны оронд бол олон улсаас хөрөнгө буцаах ажиллагаа зорилтот бүлэг буюу иргэдэд чиглэсэн, эсхүл дэд бүтцийн салбарт бодитой үр дүнтэй ажил хийх зорилгоор явдаг хууль эрхзүйн зохицуулалттай байдаг юм билээ. Тэр үүднээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т санал явуулсан. Тухайн санал тус үйлдвэрийн удирдлагын зөвлөлөөр дэмжигдээд “Энэрэл” асрамжийн төвд тухайн орон сууцны түрээсийн орлогыг зарцуулахаар шийдвэрлэсэн гэдэг мэдээллийг өгсөн байгаа” хэмээв.
More from Эрэн сурвалжлах
С.АМАРСАЙХАН, Г.АРИУНБУЯН НАР ТӨСВИЙН 668 САЯ ТӨГРӨГӨӨР ПИАР ХИЙЖ ТҮМНИЙ ХӨРӨНГӨӨР ГАРАА УГААСАН УУ?
Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга Б.Ариунбуян нар улсын төсвийг үр ашиггүй зарцуулж, ард түмний хөрөнгөөр гараа угаасан байж болзошгүй баримтуудыг …
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 30 ДУГААР ХОРООНЫ ЗОЧИД БУУДАЛД БУЙДАН ШАТАЖ, НЭГ ИРГЭН АМИА АЛДЖЭЭ
Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны зочид гал гарч байна гэсэн дуудлага ОБЕГ-т иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал …
БАЯНЗҮРХ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА НАРТ ХОЛБОГДОХ ХЭРЭГ ПРОКУРОРТ ШИЛЖЖЭЭ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 825 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт долоон хэргийг шүүхэд шилжүүлэх, …