Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль, мөн дагалдах хуулиудын талаар УИХ-ын гишүүн асан, хуульч, эдийн засагч З.Нарантуяа байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Сүүлийн өдрүүдэд иргэдийн бухимдлыг төрүүлсэн нэг хууль батлагдаж гарлаа. Энэ бол Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль юм. Тус хуулинд 12 төрлийн мэдээллийг зөрчилтэй контент гэж үзнэ хэмээн заасан байгаа. Миний харж байгаа өнцгөөр энэ хуулийг дагаж нэлээн ноцтой агуулгатай хоёр хуулийн төсөл гарчихлаа гэж харж байна. Хүмүүс үүнийг төдийлөн анзаараагүй байх шиг байна.
Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 4/1/15-д заасан Үндэсний хэмжээний кибер халдлага үүсгэж болзошгүй нөхцөл байдлын үед Кибер халдлагатай тэмцэх үндэсний төв нийтийн эмх замбараагүй байдал, онцгой нөхцөл үүсгэж болзошгүй гэж үзвэл зөрчилтэй контентын тархацыг бууруулах зорилгоор харилцаа холбоог хэсэгчилсэн буюу бүхэлд нь таслах, хязгаарлах арга хэмжээ авна гэсэн байна. Засгийн газрын эсрэг байгаа иргэдийн шүүмжлэлтэй байр суурийг нэвтрүүлэхгүй байгаа энэ үед сүлжээ тасална гэдэг нэлээн ноцтой зохицуулалт болж байна гэж үзэж байгаа.
Мөн Кибер аюулгүй байдлын тухай хуульд өөр нэг нэлээн ноцтой заалт орсон. Энэ бол Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуулийн хүрээнд зөрчилтэй контентыг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор мэдээллийн сүлжээнд хяналт тавина гэж байгаа. Хэн энэ хяналтыг тавих вэ гэхээр, ТЕГ-ын харъяанд байдаг Үндэсний төв хяналтыг хэрэгжүүлнэ гэж байна. Тэгэхээр тодорхой зөрчилтэй гэсэн контентууд нэг хэсэг хүмүүст таалагдахгүй бол мөн тэр хэсэг хүмүүс нь энэ контент таалагдахгүй байна гэж гомдол өгвөл Олон нийттэй харилцах нэгж нь энийг аваад Тагнуулын байгууллагад өгч, Тагнуулын байгууллагын харъяа Үндэсний төв нь хяналт тавих зорилгоор тагнах, чагнах ажиллагаа нэлээн өргөн дэлгэр явагдаж болзошгүй болчихож байгаа юм.
Ер нь хүний эрхийг хамгаалах чиг үүрэгтэй маш олон байгууллага байдаг. Тэдгээр байгууллагуудын хууль журмыг хооронд нь уялдуулахгүй нэг хуульд давамгай эрх олгочихоор дараа нь хууль хэрэглэхэд маш хүндрэлтэй болдог. Хоёрдугаарт, энэ хуулиар олон байгууллага, хүний ашиг сонирхол, эрх ашиг яригдах учир хуулийг нухацтай хэлэлцэх учиртай байсан. Харамсалтай нь яаралтай горимоор гээд Үндэсний эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой хууль гэдэг утгаар хүчээр түрээд батлуулчихлаа.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …