Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын Намрын нэгдсэн чуулганы хаалтын хуралдаанаар хэлэлцэж, баталсан билээ. Тус хуульд иргэний мэдэх эрх, мэдээлэл түгээх болон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарласан байх агуулгатай заалтууд байсан нь олны шүүмжлэлийг дагуулаад буй. Уг асуудалтай холбогдуулан хуулийг санаачилан батлуулсан УИХ-ын гишүүн тайлбар хийгээд буй. Түүний хувьд “Хүний үг хэлэх эрх чөлөөг хязгаарласан нэг үг үсэг олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд байхгүй. Та үгээ хэлж, хурцаар шүүмжилж болно, чөлөөтэй.
Харин нотлох баримтгүйгээр доромжлох, хэн нэгнийг заналхийлэх, сошиал булли хийх, гэмт хэрэгт уриалахыг зөвшөөрөхгүй” хэмээв.
Тэгвэл хуулийн төслийн эсрэг хүмүүс дуу нэгтгэж байгаа энэ үед Хотын даргын орлогч З.Төмөртөөмөө өөрт тохиолдсон асуудлаар жишээ татан тус хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Тодруулбал, тэрбээр “Намайг үл таних тролл пэйж нүүрсний хэрэгт гүтгэсэн бөгөөд хөөрхий цагдаа нар маань хоёр сар бүтэн мөрдөөд өнөөдөр хэрэгсэхгүй болсон. Би олон сайхан цагдаа найз, ах нартай. Гэхдээ цагдаагийн Киберийн хэд бол ёстой нойл юм билээ шүү” гэжээ.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …