Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуультай холбогдуулан, элдэв хардлагууд бий болоод байгаа. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын Н.Учрал өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулж тайлбар хийжээ.
Тодруулбал, нэг. Үзэл бодол, үг хэлэх эрх чөлөөнд халдаж, хязгаарлах гэж байна.
Хүний үг хэлэх эрх чөлөөг хязгаарласан нэг үг үсэг Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд байхгүй. Та үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж, хурцаар шүүмжилж болно, чөлөөтэй.
Харин нотлох баримтгүйгээр доромжлох, хэн нэгнийг заналхийлэх, сошиал булли хийх, гэмт хэрэгт уриалахыг зөвшөөрөхгүй. Зөрчилтэй контентын 11 заалт дээрх хүрээг нь тодорхойлж өгсөн.
Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд огт халдаагүй. Үзэл бодлоо илэрхийлэхийг хориглох гээд байна гэх агуулгыг түгээгээд, хуулийг бүхэлд нь харлуулах мэдээ мэдээллийг түгээж байгаа хүмүүс бол цахим орчинд гэмт үйлдэл хийж, цахимаар ашиг хонжоо хайдаг хэсэг бүлэг энэ малгайны цаана нуугдаад байгаа.
Таны охин дүү, найз бүсгүйн зургийг группүүдээр “Санхүү авна” гэсэн зарын дагуу түгээхэд та цагдаагийн байгууллагад хандаж, цаг алддаг. Цагдаа, прокурор, шүүхээр дамжих хугацаанд өнөөдөр хэн хохирох вэ. Бодох л асуудал. Сэтгэл санааны барагдуулж боломгүй маш их хохирол амсдаг. Тэгэхээр бид энэ процессыг л хурдлуулъя гээд байгаа юм.
Хоёр. Намын троллуудыг өөрсдийгөө хамгаалж үлдээд бусдын эрхэнд халдах гэж байна.
Олон нийттэй харилцах нэгж гэж байгуулагдана. 13-15 хүний бүрэлдэхүүнтэй байна. Энэ нэгжийг би эсвэл төр хянахгүй. Зөвхөн та хянана. Нэр бүхий сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, төр нийгмийн зүтгэлтнүүд, фэйсбүүк дээр шинжлэх ухаанч, гаргалгаатай зүйл бичдэг нөлөөлөгчид бүгд оролцоод энэ нэгжийг хянана. Энэ нэгж өөрөө хяналтаа тавиад, устгах үйл ажиллагааг хамтын хяналт дор зохион байгуулах зохицуулалтыг л Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулиар хийсэн.
Гурав. Гурав хоногт хууль баталлаа гэх гурван хардлага нийгэмд байна.
Үнэнээ хэлье. Надад үнэхээр өөр арга байгаагүй. Гурав хоногийн хугацаанд батлаагүй бол энэ хууль дахиж хэзээ ч батлагдахгүй байсан. Үг хэлэх, үзэл бодлыг хязгаарлаж байна гэсэн малгайн дор байгаа троллуудыг дийлэхгүй шүү дээ. Бөөн хардлага, сэрдлэг дор энэ хууль хэзээ ч батлагдахгүй байсан. С.Одонтуяа гишүүний цахим орчин дахь гэр бүл хамгааллын хууль гэхчлэн бараг 10 гаруй хуулийн төсөл бий. Олон талаас судалсан судалгаатай.
Аль ч улстөрч өнөөдөр зориг гарган оруулж батлаагүй байхад, ард түмний дэмжлэгтэй батална аа л гэж үзсэн. Фэйсбүүкийг зохистой хэрэглэж, үг, үзэл бодлоо илэрхийлдэг. Олон нийтийн сүлжээгээр соёлыг түгээх бидний ажил. Тиймээс иргэд та бүхнийг бидний ажлыг дэмжихийг хүсч байна” хэмээн ярилаа.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …