Хөгжийн банкнаас олгосон зээлийн өр төлбөрийг барагдуулах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх үүднээс Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол тав дахь өдрөө Төрийн ордноо үргэлжилж байна.
Монгол Улсын Засгийн газар, Сангийн яам болон төрийн холбогдох байгууллагуудтай хамтран чанаргүй зээлийг эргэн төлүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлсээр байгаа. Товчхондоо, Хөгжлийн банкнаас гарсан зээлүүдийн эргэн төлөлтөд анхаарсны үр дүнд өдгөө 994.7 тэрбум төгрөгийн зээл эргэн төлүүлээд байна.
Өнөөдөр/2023.01.20/ сонсголд 12 компани, 77 гэрч оролцохоор төлөвлөгджээ.
Түр хорооны дарга Б.Энхбаяр шаардлагатай тохиолдолд гэрчийг нэмж дуудах эрхийн дагуу “Изинис эйрвэйз” ХХК-ийн зээлд холбогдуулан АТГ-ын дэд дарга асан, ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг гэрчээр нэмж дуудахаар шийдвэрлэлээ.
Мөн “Түгээмэл түмэн хишигтэн” ХХК-ийн зээлд холбогдуулан А.Баттөгсийг нэмж гэрчээр дуудахаар болсноо танилцуулаад байгаа юм.
Тэгвэл яг одоо “Пирамид орд” ХХК-ийн зээлийг хэлэлцэж байна. Тус компанийн хамаарал бүхий этгээд Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гэрчээр дуудсан байдаг. Гэвч тэрбээр “Намын дотоод сонгуулийн ажилтай. АТГ-т гэрчээр байцаагдаж, мөрдөн байцаалтын нууц задруулахгүй байх баталгаа гаргасан тул оролцох боломжгүй”-г бичгээр ирүүлсэн байна.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …