АН-ын ҮБХ-ны ээлжит бус хурал өнөөдөр болж, намын даргаа сонголоо. Тодруулбал, намын даргад УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, З.Нарантуяа, Лу.Гантөмөр нар өрсөлдөж, улмаар ҮБХ-ны нийт гишүүдийн 51,9 хувийн саналаар Лу.Гантөмөр дэмжигдэж, АН-ын даргаар сонгогдсон билээ.
Ялалт байгуулсан Лу.Гантөмөр дараах байрийг илэрхийллээ.
Тэрбээр “Төлөөллийн төв байгууллага нь олонхоороо хуралдаад, олонхоороо шийдвэр гаргалаа. Ардчилсан нам өнөөдөр намын даргын бүртгэлгүй байгаа. Намын даргаа бүртгүүлэх ажил хамгийн эхнийх байх болно. Дараагийн ажил бол сөрөг хүчнийхээ үүргийг сайн гүйцэтгэх явдал. Монголчуудаа ядуурлаас гаргахын төлөө бид чадах чинээгээрээ зүтгэнэ.
Өнөөдрийн ээлжит бус хурал бол эвлэрлийн хурал байсан. Тиймээс эвлэрүүлэх ажлыг хамгийн түрүүнд хийнэ. АН нэг нам гэдгээ харуулж цаашаагаа явна. Гишүүд дээрээ очно, ард түмэнтэйгээ ярилцана. Салбар салбартаа тэргүүлж буй хүмүүсийг Монгол төрийн түшгээгээр дэвшүүлнэ. МАН-тай сөрөг хүчний хувьд бодлогын уралдаанд орж байна гэсэн үг. С.Эрдэнэ, Х.Баттулга нартай ярилцаад л явна. Бид цөөхүүлээ болчихлоо шүү дээ. АН-ын төлөө байгаа бүх хүнийг эгнээндээ нэгтгээд явах бодлогыг хэрэгжүүлнэ” гэлээ.
Түүнийг Их хурлаараа батламжилснаар, Ардчилсан Намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ Дээд шүүхэд хүргүүлнэ.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …