Хөгжийн банкнаас олгосон зээлийн өр төлбөрийг барагдуулах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх үүднээс Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол гурав дахь өдрөө Төрийн ордноо үргэлжилж байна.
Монгол Улсын Засгийн газар, Сангийн яам болон төрийн холбогдох байгууллагуудтай хамтран чанаргүй зээлийг эргэн төлүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлсээр байгаа. Товчхондоо, Хөгжлийн банкнаас гарсан зээлүүдийн эргэн төлөлтөд анхаарсны үр дүнд өдгөө 994.7 тэрбум төгрөгийн зээл эргэн төлүүлээд байна.
Өнөөдөр/2023.01.18/ сонсголд 12 компанийн зээлд холбогдуулан 31 гэрчийг дуудахаар мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ.
- Кью эс си ХХК
- Хөтөл ХХК
- Вояжер минерал ресурсес ХХК
- Мондулаан трейд ХХК
- Пи си вай ХХК
- Хатант интернешнл ХХК
- Эрдэнэс монгол ХХК
- Эрдэнэс тавантолгой ХХК
- Эрчим хүчний яам
- Строй-инвест ХХК
- Цэцэнс майнинг ХХК
- Скайлэнд энержи ХХК
Яг одоо сонсголоор “Кью эс си” ХХК-ийн зээлийн асуудлыг хэлэлцэж байна.
УИХ– ын гишүүн Ж.Бат–Эрдэнэ “Илтэд худал мэдээлэл өгч байгаа бол хуулийн хариуцлагатай. Өнөөдөр та бүхний хэлж байгаа зүйл шүүхийн байгууллагад нотлох баримт болох боломжтой. Өчигдрөөс хойш хүмүүс цаг хугацааг аргацааж асуултад хариулсан болоод байх шиг байна.
“Кью эс си” ХХК-ийн хувьд барьцаанд тавьсан хөрөнгө нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хөрөнгө гэдэг зүйл яригдаад байна. Хоёрдугаарт, барьцааны хөрөнгө чинь шинжээчийн дүгнэлтээр дүрэм журманд зааснаас илүү гарчихсан дутуу байна гээд байгаа ш дээ. Яг зээл өгөхөд ийм дүгнэлт гарсан гэсэн үг үү. Буруу замаар будаа тээсэн, ашиг сонирхлын юм ажиглагдаад байна шүү дээ. Төмрийн хүдэр чин өмчлөл нь хаана байгаа юм, тэр уурхай чин хэний уурхай юм. Тийм байхад төмөрлөгийн үйлдвэрийн барьцаа хөрөнгийг зээлдээ ашиглачихаад өөр юм яриад суугаад байх юм” гэдэг асуултыг тавив.
“Кью эс си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижир “Зээлийн барьцаанд техник болоод үл хөдлөх хөрөнгүүд нь Кью эс си ХХК-ийн өөрсдийн хөрөнгө. Төмрийн хүдэр болоод баяжмалыг барьцаанд тавьсан тухайд, Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн нэр дээр байсан ч одоо бол Кью эс си ХХК-ийн тоног төхөөрөмж, ажиллагаагаар бий болсон бэлэн бүтгээгдэхүүн байгаа. Концессын гэрээ болон хуулийн дагуу тэндээс гарсан бүтээгдэхүүнийг ашиглах эрх нь Кью эс си ХХК-д гэрээний дагуу хадгалагдаж байсан учраас барьцаанд тавигдсан эд зүйлс байгаа. Зээл бүрэн төлөгдсөн. Хөгжлийн банкнаас авсан 71.3 сая ам.доллар бол тухайн үедээ 133 тэрбум төгрөг байсан. Шүүхийн шийдвэрээр эцэслэгдэхээс өмнө 88 орчим тэрбумыг төлчихсөн байсан. Нийтдээ Кью эс си ХХК 279.6 тэрбум төгрөг төлсөн. Үүний 80 орчим тэрбум төгрөг ханшийн алдагдал байсан” гэлээ.
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат “Барьцаа, зээлийн эргэн төлөлтийг Эрсдийн үнэлгээний газраас эрдслийн удирдлага гэж гаргадаг. Ер нь үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаанд түлхүү авдаг байсан. Үүнтэй холбоотойгоор барилгын инженер ажилладаг, заримдаа инженерийн тогтоол дүгнэлтүүд гардаг байсан. Зээл, барьцаа гээд бүх зүйл процессийн дагуу яваад эцсийн дүндээ ТУЗ дээр очоод, ТУЗ-ийн зөвшөөрлийн дагуу зээл гардаг процессоор явсан. Энэ компанийн тухайд барьцаа нь тухайн үедээ хүрч байсан. Олгох зээлээсээ 10 хувиар илүү барьцаа хөрөнгийг Хөгжлийн банк авч байсан. Энэ дотор төрийн өмч орсон эсэхийг би хувьдаа мэдэхгүй байна. Тэр компанийн өмчийн бус зүйлийг барьцаанд авах ямарч боломжгүй байдаг. Тухайн үед зээл гаргахад концесстой холбоотой Засгийн газрын тогтоол гарчихсан байсан. Хөгжлийн банкны өөрийн хөрөнгөөр, ТУЗ-ийн шийдвэрийг үндэслэж зээл олгож байсан” хэмээв.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …