Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдаанаар Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортын асуудлаар хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсож, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Т.Аубакир танилцууллаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны тооцооллоор 2022 оны өвлийн улиралд нийтдээ 5.6 сая малыг орон нутгийн хүн амын хүнсний хэрэгцээнд хэрэглэх, 13.7 сая толгой малыг зах зээлийн эргэлтэд оруулах, хот суурин газрын хүн амын махны нөөц, хэрэгцээнд болон экспортын зориулалтаар бэлтгэж байгаа юм. Аймаг орон нутагт хүнсний хэрэгцээнд 170.0 мянган тонн мах, хот суурин газрын хүнсний хэрэгцээнд 220.0 мянган тонн орчим мах нийтдээ 390.0 орчим мянган тонн малын мах бэлтгэн нийлүүлэх тооцоолол гаргасан.
Монгол Улсаас 2022 онд 43 аж ахуйн нэгж Казакстан, Хятад, Орос, Киргизстан, Узбекстан, Япон, Хонгконг, Вьетнам, Иран, Катар, Азербайжан улс руу адууны мах 6.9 мян.тн, бог малын түүхий мах 3.9 мян.тн, үхрийн түүхий мах 0.1 мян.тн, дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах 4.9 мян.тн, малын дайвар бүтээгдэхүүн 0.2 мян.тн, нийт 16.0 мян.тн мах, махан бүтээгдэхүүнийг экспортолжээ. Ажлын хэсэг тус аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцсаны дараа тодорхой асуудлуудыг шийдвэрлэхээр холбогдох яамд, АТҮГазартай холбогдсон, үүний үр дүнд экспорт нэмэгдээд байгаа гэв.
Тус аж ахуйн нэгж дундын зуучалгүйгээр бүс нутгийн малчдаас мал худалдан авч, экпортолж байгаагаараа онцлогтой гэдгийг тэмдэглээд энэхүү жишгийг өргөжүүлэхээр Засгийн газрын 2022 оны 424 дүгээр тогтоол гарсан. Мөн “Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүс” байгуулах нь олон талын ач холбогдолтойг тэрбээр тайлбарласан.
Ажлын хэсэг салбарын яаманд чиглэл өгсний дагуу мал, махны экспортын нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Энэ оны гуравдугаар сарын 10-ны өдрийн дотор нэг цонхны үйлчилгээг эхлүүлэх бөгөөд долоон байгууллагаас 40 гаруй хоног явж бүрдүүлдэг байсан экспортын баримт бичгүүдийг аж ахуйн нэгжүүд ажлын 96 цагийн дотор нэг цонхноос авах юм байна. Түүнчлэн мал сүргийн бүтцийг алдагдуулахгүйгээр, дотоодын махны нийлүүлэлт, үнийг зохицуулаад бог малыг эргэлтэд оруулах, жил тутам 8-25 сая толгой малыг экспортлох боломж бий гэж тооцсон байна. Өнөөдрийн байдлаар долоон улс руу тогтмол экспорт хийж байгааг Т.Аубакир гишүүн хэлээд, Засгийн газар гадаад харилцааны түвшинд анхаарал хандуулан ажиллах тохиолдолд гарц нэмэгдэх боломж бий гэдгийг хэлэв.
More from Uncategorized @mn
Б.ПҮРЭВДОРЖ ӨӨРИЙГӨӨ МАГТАВ
УИХ-ын өнөөдрийн чуулганаар Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм. Чуулганы эхэнд …
ШЕЗ-ИЙН ДАРГААР Л.ЭНХБИЛЭГИЙГ СОНГОЛОО
Монгол Улсын шүүхийн тухай хуульд Ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг …
Д.АМАРБАЯСГАЛАН: 2024 ОНЫ ПАРИСЫН ОЛИМПОД МАНАЙ УЛС ЦАГААН ТУГИЙН ДОР ОРОЛЦОХ ЭРСДЭЛЭЭС ГАРЛАА
Монгол Улс 2024 оны Парисын олимпод цагаан тугийн дор оролцож болзошгүй болсон байсан. Тэгвэл манай улс уг эрсдэлээс гарсан байна. …