УИХ дахь Хөгжлийн Банкны хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголд 15 компанийн зээлтэй холбогдуулан 57 гэрчийг дуудсан юм.Гэвч нэр нөлөө бүхий хүмүүсийн хамаарал бүхий этгээдүүд гэрчийн мэдүүлгээс зайлсхийж, элдэв шалтаг хэлж өнөөдрийн сонсголд ирсэнгүй.
Тухайлбал, ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлийн охин Г.Хуланг “Шарын гол” ХК-ийн асуудлаар дуудсан ч гадаадад яваа гэдэг шалтгаан хэлсэн бол УИХ-ын гишүүн Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын төрсөн дүү нар ч яг ийм шалтгаанаар сонсголд оролцсонгүй.
Тодруулбал, “Вестерн холд” ХХК-ийн ерөнхий захирал С.Балжинням, “Алтай трест” компанийн гүйцэтгэх захирал С.Баянчулуун нар гадаад яваа гэдэг шалтгаанаар сонсголд ирээгүй юм.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …