Хөгжийн банкнаас олгосон зээлийн өр төлбөрийг барагдуулах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх үүднээс Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө Төрийн ордноо үргэлжилж байна.
Монгол Улсын Засгийн газар, Сангийн яам болон төрийн холбогдох байгууллагуудтай хамтран чанаргүй зээлийг эргэн төлүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлсээр байгаа. Товчхондоо, Хөгжлийн банкнаас гарсан зээлүүдийн эргэн төлөлтөд анхаарсны үр дүнд өдгөө 994.7 тэрбум төгрөгийн зээл эргэн төлүүлээд байна.
Яг одоо сонсголоор “Ачлал Трейд” ХХК-ийн зээлийн асуудлыг хэлэлцэж байна.
Тус компани нь 2017 онд Хөгжлийн банкнаас “Эмнэлгийн барилгын цогцолбор байгуулах төсөл”-ийн хүрээнд 15 сая ам.долларын зээлийг авчээ. Эл компанийн 50 хувийг УИХ-ын гишүүн асан М.Билэгт эзэмшдэг бөгөөд өнөөдрийн сонсголд гэрчээр оролцож байна.
Энэ үеэр тэрбээр “Хэрэв би өөрийнхөө албан тушаал, эрх мэдлээ ашиглая гэж бодсон бол нэгдүгээрт, би төгрөгийн зээл авна. Хоёрдугаарт, илүү урт хугацаатай авна.
Гуравдугаарт, хүүг нь бага авна. Гэтэл би тэгээгүй. Тухайн үед Хөгжлийн банк гадны эх үүсвэртэй ямар, зээл, хэр хэмжээгээр олгох боломжтой байсан яг түүгээр нь л явсан. Мөн өнөөдөр Хөгжлийн банкнаас зээл авснаараа буруутаагүй. Улс оронд хэрэгтэй тэр эмнэлгийн барилгыг би биш ч хэн нэгэн ашиглаад л явна. Би Хөгжлийн банкнаас 37 тэрбумын зээл авч байсан бол өнөөдөр 75 тэрбум болгоод 8 тэрбумыг нь төлчихсөн явж байна. Энэ төсөлд 45 доллар буюу 165 тэрбумыг зарцуулчихсан. Эндээ 66.7 тэрбум нь Хөгжлийн банкны зээл болоод л явна” гэв.
Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр “Та төгрөгөөр зээл авах байсан гэж хэлж байна. Гэтэл тухайн үеийн Хөгжлийн банкны хүмүүс танай компанийг өөрсдөө доллараар зээл авъя гэдэг хүсэлт тавьсан гэж байгаа. Энэ дээр тайлбар байна уу” гэв.
Үүнд, УИХ-ын гишүүн асан М.Билэгт “Би өөрийнхөө итгэл үнэмшлээр явсан. Яагаад гэвэл 2015 онд Засгийн газарт хандаж байхдаа, энэхүү төсөлд нийтдээ 60 сая доллар орох юм. Үүнийг судалж үзээч ээ гэдэг хүсэлтийг гаргасан. Гэтэл Хөгжлийн банкны эх үүсвэр нь өөрөө доллар. Мэдээж тэндээс төгрөгөөр зээл авъя гэж ёсзүйгүй хандаж болохгүй л гэж бодсон. Нэг ёсондоо төгрөг гэдэг санал оруулж шантаажлахыг бодоогүй” гэдэг хариултыг өглөө.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …