Хөгжийн банкнаас олгосон зээлийн өр төлбөрийг барагдуулах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх үүднээс Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө Төрийн ордноо үргэлжилж байна.
Монгол Улсын Засгийн газар, Сангийн яам болон төрийн холбогдох байгууллагуудтай хамтран чанаргүй зээлийг эргэн төлүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлсээр байгаа. Товчхондоо, Хөгжлийн банкнаас гарсан зээлүүдийн эргэн төлөлтөд анхаарсны үр дүнд өдгөө 994.7 тэрбум төгрөгийн зээл эргэн төлүүлээд байна.
Яг одоо “Эрэл” ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлийг хэлэлцэж байна. Эл компани Хөгжлийн банкнаас “Байшин үйлдвэрлэх комбинат төсөл” хэрэгжүүлэхээр 14 сая ам.доллар, 13.1 сая евро, 9 сая ам.долларын гэх гурван удаагийн зээл авсан боловч зээлийн зарцуулалтаас их хэмжээний бэлэн мөнгө зарлагадсан талаар шинжээч танилцуулсан.
Хөгжлийн банкны санхүүжилт болох 14 сая ам.доллараас Б.Эрдэнэбат өөрийн хүү, эхнэр, бүр нягтлан бодогчийнхоо нэрээр бэлнээр маш их мөнгө авсан талаарх баримтыг Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр онцлов.
Тэгвэл зарцуулалтын талаар “Эрэл” ХХК-ийн захирал Б.Эрдэнэбат “Засгийн газрын хоёр 254 дүгээр тогтоол хэрэгжээгүй. Үүнд дээр Үндэсний аудитын газраас шалгалт орсон. 2019 онд гурван төслийг “Зориулалтын дагуу зарцуулсан” гэх аудитын дүгнэлт гарсан. Мөн энэ асуудлаар намайг 2016 оноос эхлээд АТГ-аас шалгасан. Хэргийг 2 жил 6 сар шалгаад 2018 онд прокуророос хэрэгсэхгүй болгож, 2022 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр ЭЦА-наас цагаатгасан” гэлээ.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …