Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байрлах “Их нарт”, “Хүрэн морьтын даваа” гэх газруудад самарт явж, хэрэгт ямар нэгэн байдлаар хохирсон иргэд байвал Эрүүгийн цагдаагийн албаны 262066, 262425 дугаарын утсаар болон бичгээр гомдол, мэдээллийг хүлээн авч байгааг ЦЕГ-аас мэдэгдлээ.
Учир нь “Нэр бүхий этгээдүүд нь бүлэглэн архины хамаарал бүхий, орон гэргүй иргэдийг Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байрлах “Их Нарт”, “Хүрэн морьтын даваа” гэх газруудад зорчих эрхийг хязгаарлан, эрхшээлдээ байлгаж албадан хөдөлмөрлүүлсэн байж болзошгүй” гэх гомдлыг Цагдаагийн байгууллага энэ сарын 4-ний өдөр хүлээн авчээ.
Уг асуудалд “Г” нарын дөрвөн иргэнийг холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгааг мэдээлэв.
Шалгалтын явцад нэр бүхий 21 иргэнээс гэрчийн мэдүүлэг авч, хохирсон байж болзошгүй иргэдийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийг томилжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Г” нар нь “Самарт авч явна” гэх утгатай зарыг фэйсбүүк орчинд байршуулан иргэдийг самарт авч явж, олсон ашгийг 40:60 харьцаатай хувааж авахаар сайн дурын үндсэн дээр тохиролцож явсан. Ингэхдээ зарим иргэний цалин хөлсийг тухай бүрд өгөөгүй, хохирогч нарын биед халдсан зэрэг нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.
Мөн “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт болон хэргийн оролцогч нарт хөндлөнгөөс нөлөөлөхийг хуулиар хориглодог бөгөөд хэргийн талаар цахим орчинд олон нийтэд ташаа мэдээлэл түгээж байгаа нь хэргийн нотлох баримт устах, оролцогч нарт хууль бусаар хөндлөнгөөс нөлөөлөх, холбогдогч нар оргон зайлах зэрэг бусад болзошгүй эрсдэлийг бий болгож байна” гэв.
More from Эрэн сурвалжлах
С.АМАРСАЙХАН, Г.АРИУНБУЯН НАР ТӨСВИЙН 668 САЯ ТӨГРӨГӨӨР ПИАР ХИЙЖ ТҮМНИЙ ХӨРӨНГӨӨР ГАРАА УГААСАН УУ?
Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга Б.Ариунбуян нар улсын төсвийг үр ашиггүй зарцуулж, ард түмний хөрөнгөөр гараа угаасан байж болзошгүй баримтуудыг …
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 30 ДУГААР ХОРООНЫ ЗОЧИД БУУДАЛД БУЙДАН ШАТАЖ, НЭГ ИРГЭН АМИА АЛДЖЭЭ
Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны зочид гал гарч байна гэсэн дуудлага ОБЕГ-т иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал …
БАЯНЗҮРХ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА НАРТ ХОЛБОГДОХ ХЭРЭГ ПРОКУРОРТ ШИЛЖЖЭЭ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 825 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт долоон хэргийг шүүхэд шилжүүлэх, …