Хөгжийн банкнаас олгосон зээлийн өр төлбөрийг барагдуулах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх үүднээс Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө Төрийн ордноо үргэлжилж байна.
Монгол Улсын Засгийн газар, Сангийн яам болон төрийн холбогдох байгууллагуудтай хамтран чанаргүй зээлийг эргэн төлүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлсээр байгаа. Товчхондоо, Хөгжлийн банкнаас гарсан зээлүүдийн эргэн төлөлтөд анхаарсны үр дүнд өдгөө 994.7 тэрбум төгрөгийн зээл эргэн төлүүлсэн юм.
Мөн түүгээрээ бондын эргэн төлөлт хийж, манай улс ойрын жилүүдэд дефолт зарлахгүй гэдгийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар, Сангийн сайдын зүгээс хэлээд байгаа билээ.
Гэрчээр дуудагдсан Хөгжлийн Банкны зээлийн газрын захирал асан Ч.Мөнхбаяраас "Империал гоулд майнинг" ХХК-тай холбогдуулан түр хорооны гишүүд асуулт асуув.
Хөгжлийн Банкны зээлийн газрын захирал асан Ч.Мөнхбаяр: Бид цаг хугацаанд шахагдаж зээл олгосон
УИХ-ын гишүүн Э.Батшугар:
- 2012 онд Засгийн газрын тогтоолоор “Алт-2” үндэсний хөтөлбөрийг эхлүүлж, Хөгжлийн Банкнаас 13 компанид зээл олгосон ч өнөөдрийн байдлаар 11 нь чанаргүй зээлийн ангилалд оржээ. Тухайн үеийн Хөгжлийн Банкны удирдлагууд алтны олборлолт болон уурхайн талаас нь дүгнэх чадвартай байсан уу?
Ч.Мөнхбаяр: “Алт-2” үндэсний хөтөлбөрийг Уул уурхайн яам хариуцаж байсан. Тухайн үед Уул уурхайн яам, Хөгжлийн Банк хоорондоо санамж бичигт гарын үсэг зурсан билүү, гэрээ байгуулсан санагдаж байна. Уул уурхайн яамнаас 60 гаруй компанийн жагсаалт ирүүлж, зээл олгоход нь анхаарна уу гэсэн. Эдгээр компанид судалгаа хийхэд шаардлага хангах алтны компани байгаагүй. Гэтэл Уул уурхайн яамнаас бидэнд шахалт ирсэн. Яагаад Засгийн газрын санаачилсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхгүй байна гэж.
Үүнээс шалтгаалан бид өөрсдийн шаардлагаа сулруулах хэрэгтэй болсон. Энэ асуудал 2017 оны наймдугаар сар хүртэл үргэлжилсэн. Тухайн үед бид цаг хугацаанд шахагдаж ирсэн. Алтны уурхайн ажил хавар эхлээд намар дуусдаг. Гэтэл наймдугаар сар хүртэл зээлээ олгоогүй байна гэдэг нь эрсдэл гарах нөхцөл үүссэн.
Хөгжлийн Банканд алтны нөөцийг судлах хүний нөөц байсан. Компаниудын санхүүгийн чадавх, цаг хугацааны байдалд шахагдаад зарим нэгт нь зээл олгосон. Тухайн үед гайгүй компанид зээл олгочихлоо гэж бодож байсан ч харамсалтай нь янз бүрийн шалтгаанаар зээлээ эргэн төлөөгүй байна.
УИХ-ын гишүүн Э.Батшугар:
- Уул уурхайн яамнаас Хөгжлийн банканд дарамт үзүүлж, шаардлага хангаагүй алтны компанид зээл олгосон гэж ойлгож болох уу? Тийм бол хэн гэдэг удирдлага, юу гэж дарамталсан бэ?
Ч.Мөнхбаяр: Засгийн газар нь Хөгжлийн Банкны хувьцаа эзэмшиж байдаг. Хэнд зээл олгох эсэхийг нь бодлогын хувьд чиглүүлж байдаг. Би гүйцэтгэх албан тушаалтан байсан учраас надад шахалт ирээгүй. Тэгэхээр Засгийн газрын хуралд оролцдог байсан ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал нь надаас илүү мэдээлэлтэй байгаа байх. Тэднээс л сонссон.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …