Хөгжлийн банкны өнөөдрийн сонсгол “Империал Гоулд Майнинг“ ХХК, “Шарын гол” ХК-ийн зээлтэй холбоотой асуудлыг хэлэлцэж, шинжээч мэдээлэл өгч дууслаа.
“Шарын гол” ХК-ийн зүгээс зээлийг бүрэн төлж барагдуулсан хэдий ч зээлийн зарцуулалт мөнгө угаалтын шинжтэй ноцтой байдал үүсгээд байгаа юм.
Зээлийн зарцуулалт хэрхэн явагдсан талаар шинжээчийн өгсөн мэдээллээр “Шарын гол” ХК зээлийн санхүүжилтээс 4.0 тэрбум төгрөгийг “Хэрлэн онон туул” ББСБ-д шилжүүлж, зориулалтын бусаар зарцуулжээ.
Банк бус байгууллага руу Хөгжлийн банкны зээлийн эх үүсвэр ороод явж байгаа нь мөнгө угаалтын түгээмэл шинж юм. Гэтэл Хөгжлийн банкнаас Шарын гол ХХК руу гарсан зээлээс 4 тэрбум төгрөг энэхүү банк бус санхүүгийн байгууллага руу гарсан талаар асууж, тодруулах гурван нэр бүхий албан тушаалтнууд гурвуулаа өнөөдрийн сонсголд ирээгүй байна.
“Шарын гол” ХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Хулан нь гадаадад явж байна гэдэг шалтгаанаар ирсэнгүй. Түүнийг ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлийн охин гэдгээр нь олон нийт андахгүй.
Мөн дээрх нэр дурьдагдсан банк бус байгууллагын хувьцаа эзэмшигч Б.Батбаатар гэгч, өдгөө “Шарын гол” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн хийдэг. Гэтэл энэхүү сонсголд гэрчээр дуудах эрх бүхий алба хаагч биш гэж өөрийгөө нэрлээд, сонсголд ирсэнгүй.
“Шарын гол” ХК-ийн ТУЗ-ийн гуравдахь гишүүн Ж.Эрдэнэбилэгийн тухайд ч Хөгжлийн банкны зээлийн зарцуулалттай өөрийн эзэмшлийн компаниараа холбогдож байгаа хэрнээ өнөөдрийн сонсголд ирсэнгүй гэдгийг онцлон хэлэх нь зүйтэй биз ээ.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …