УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурал өнөөдөр /2023.01.16/ хуралдаж, хуралдааны үеэр Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улс бонд гаргаж, олон улсын зах зээлд амжилттай арилжаалж байгаа талаар мэдээлсэн юм.
Тэрбээр “Он гарсны дараа гадаад зах зээлд нааштай мэдээллүүд гарсаар байгаа талаар Засгийн газраас мэдээлсэн. Бид 650 сая ам.долларын зорилт бүхий бондыг гадаад зах зээлд гаргасан. Харин дөрвөн тэрбум ам.доллар буюу 8-9 дахин давсан захиалга ирээд байгаа. Шинэ он гарсаар Азийн зах зээлд Хонг-Конг, Филипин, Индонез, Монгол зэрэг дөрвөн улс бонд гаргаад буй. Эдгээр өндөр зэрэглэлтэй зах зээлтэй улстай харьцуулахад манай улсын хувьд маш амжилттай хувьцаагаа арилжаалж байгаа юм”. Бид олон арга хэмжээ авсны үр дүнд гадаад өрийг бууруулж чадлаа. Ингэснээр Монгол Улс дефольт болох эрсдлээс гарлаа” гэв.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …