УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурал өнөөдөр /2023.01.16/ хуралдаж, гурван асуудлыг хэлэлцлээ.
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл өглөө. “Гишүүд тойрогтоо ажиллахдаа эдийн засгийн нөхцөл байдал, үнэ ханш, 2023 онд авах арга хэмжээ, үр дүнгийн талаар бодит мэдээлэлтэй байх хэрэгтэй. Гол зүйл нь гадаад нөхцөл байдал сайжирч, олон улсад тээвэр зуучийн үнэ ханш буурах хандлага ажиглагдаж, бонд гаргасантай холбоотой олон улсын зах зээлд манай улсын нэр хүнд өсч байгаа нь давуу талтай, таатай мэдээлэл болж байна” гэв.
Цахим орчинд иргэний болон төрийн онц чухал мэдээлэл рүү халдах оролдлого их гарч байна
“ Монгол Улс “Цахим үндэстэн” болох зорилтын хүрээнд Засгийн газар ажиллаж байна. Цахим засаглалыг бий болгоход хувь хүний мэдээллийг хамгаалж, кибер аюулгүй байдлыг бий болгох нь хамгийн чухал юм. Монгол Улсад өнөөдөр олон нийтийн сүлжээний хэрэглээ бусад орнуудтай харьцуулахад маш өндөр, зөвхөн фэйсбүүкийг гэхэд 2.7 сая хүн идэвхтэй хэрэглэж байгааг хүн амын тоотой харьцуулахад бусад улсаас өндөр хувь гарна. Нийт халдлагын 80 хувь нь сошиалаар дамжиж байна гэдэг статистик тоо баримт бий.
Монгол Улс Цахим хөгжлийн индексээр 74-р байр, цахим аюулгүй байдлаа хангах чадвараараа 120-р байранд орж байгаа нь бид аюулгүй байдал, зохистой хэрэглээг хангахад анхаарах ёстойг харуулж байна. Цахим орчин дахь гэмт хэргийн тоо өнгөрсөн жилтэй харьцуулахад хоёр дахин өссөн. Үүнд, залилах, заналхийлэх, хөрөнгө завших, хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах зэрэг гэмт хэргүүд тасралтгүй өсөж байна. Эцэг эхчүүдийн 93 хувь нь хүүхдээ цахим гэмт хэрэгт өртөхөөс хамгаалж чадахгүй зэрэг судалгааны дүгнэлт гарсан. Иймд цахим аюулгүй байдлыг хамгаалах зохицуулалтыг тодорхой түвшинд зохион байгуулах ёстой гэж үзэж, хуулийн төслийг өргөн барихад бэлэн боллоо.
Хуулийн төслийг батласнаар цахим орчинд, олон нийтийн сүлжээн дэх хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зохисгүй, доромжилсон, ялгаварлан гадуурхсан агуулга бүхий үг хэллэг, зөрчилтэй контентыг хязгаарлах, хүүхдийн эсрэг чиглэсэн аливаа төрлийн хүчирхийлэл, садар самуун, бие махбод, оюун санаа, ёс суртахууны хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээг сурталчилахаас урьдчилан сэргийлэх хууль, эрх зүйн орчин бүрдэх юм” гэв.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …