Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг албан тушаал, эрх мэдлээ урвуулсан үндэслэлээр Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татжээ.
АТГ-аас “Хөгжлийн банкны” гэх хэрэгтэй холбоотойгоор 87 хүнийг яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн. Үүнд, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг “Бэрэн групп” ХХК-ийн чанаргүй зээлийн асуудалд холбогдуулан яллагдагчаар татаж, Эрүүгийн хуулийн 22.1.2 буюу “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх үндэслэлээр шалгаж буй аж. Түүнд одоогоор хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг аваад байна.
Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өмнө нь Хөгжлийн банкны талаар мэдэгдэл хийсэн нь: “Хөгжлийн банк өөрөө хуультай. Агентлаг ч юм шиг, банк ч юм шиг байгууллага. Монголбанк олон улсын стандартын дагуу хяналтаа тавьж байгаа. Хөгжлийн банкны нийт активын 50 хувь чанаргүй болсон байгаа. 2015 оноос өмнө гарсан зээлүүд өнөөдрийн үнэлэмжээр чанаргүйд тооцогдож, шийдэгдэхгүй явж байна. Төв банкны зүгээс чанаргүй активыг хэрхэн шийдэх талаар мэргэжлийн зөвлөгөө өгч байгаа” гэв.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …