Маргааш буюу нэгдүгээр сарын 13-нд халтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор “Ердөө 90 минут” бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна. Уг ажлын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэл хийлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Маргааш нийслэл хотод “Ердөө 90 минут” бүх нийтийн цэвэрлэгээний ажил зохион байгуулагдана. Улаанбаатар хотын ерөнхий менежерийн А/01 баталсан хуваарийн дагуу нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 13-ны өдрийн 11:00 цагаас эхэлж, 12:30 цагт дуусна. ААН, иргэд, төрийн байгууллага хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх үүднээс ойр орчныхоо 50 метр талбайг цэвэрлэнэ.
Иргэд маань сайн дураараа өөрсдийнхөө гаднах орчноо цэвэрлэж, халтиргаа гулгаагаа арилгах, хог шорооноосоо салах үйл ажиллагааг зохион байгуулна” гэв.
НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн 13.2 сая ам метр талбайн цэвэрлэгээнд 955 хүн ажилладаг. Үүнд гэр хорооллын зам ороогүй. Стандартаараа нэг хүн өдөрт 10 мянган ам метр талбай цэвэрлэх нормтой байдаг ч өдгөө хүн хүчний хүрэлцээ хомс, нэг хүн 13 мянган ам метр талбай цэвэрлэж байна. Иймээс иргэд, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллагуудыг их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна” гэлээ.
Бүх нийтийн их цэвэрлэгээнд нийслэлийн нутгийн захиргааны 72 байгууллагын 2,186 ажилтан, албан хаагч оролцоно.
Тиймээс иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас уриаллаа.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …