Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд 2022 оны төсвийн гүйцэтгэлийг танилцуулжээ.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “2022 оны төсөв Монгол Улсын төсвийн тэнцэл сайжирч гарсан. Өөрөөр хэлбэл 1.4 их наяд төгрөгөөр Улсын төсвийн тэнцэл сайжирч гарлаа.
Экспортын дүнгийн хувьд урьд өмнө нь хүрч байгаагүй 12.5 тэрбум ам.долларын экспортыг хийж чадлаа. Импорт тодорхой хэмжээгээр нэмэгдсэн хэдий ч зөрүү нь 3.8 тэрбум ам.доллар буюу худалдааны тэнцэл сайжирч гарсан. Энэ нь 2022 оны төсвийн алдагдлыг бууруулахад гол нөлөө үзүүлсэн.
Экспорт дотор биет хэмжээгээрээ хамгийн том нь нүүрсний экспорт байдаг. Өнгөрсөн оны тавдугаар сард төсвийн тодотгол хийх үеэр нүүрсний экспортыг 18 сая тонн байна гэж тодотгол хийж байсан.
Тэгвэл 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 31.7 сая тонн нүүрс экспортолж чаджээ. Энэ нь төсвийн орлого, валютын орлого нэмэгдэхэд гол үзүүлэлт боллоо” гэв.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …