“Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөх” чуулга уулзалт Төрийн ордноо болж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Өнөөдрийн цаг үеийн нөхцөл байдлыг хүн болоод тогтолцоотой холбоотой гэж хоёр талд туйлширч битгий яриасай гэж бодож байна.
Сая дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Тэнд дүрмээрээ тоглосон болохоор маш ойлгомжтой байсан. Хэрэв тэр дүрмийг өөрчилчих юм бол шал өөр тоглоом болно. Нэгхэн өөрчлөлт тэр тоглоомыг үндсээр нь өөрчилдөг шиг өнөөдөр Үндсэн хууль дээрээ бид гарсан алдааг нь харж байгаад өөрчлөлт хийж чадвал хулгай зогсож чадна гэдэгт би итгэлтэй байна.
Өнөөдөр хоёр парламент гэж ярьж байна. Нөгөө хүний эрх хааччих ваа. Байгалийн баялгийг ард түмэнд өгөх асуудал юу болов оо. Шударга, хараат бус шүүх хааччихав. Орон нутгийн өөрөө удирдах ёс хааччихав аа. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, жагсах, эвлэлдэн нэгдэх эрх чөлөө хаана байна. Яагаад хоёр танхимтай парламентээр эдгээр асуудлыг хязгаарлаад байгаа юм бэ. Энэ байдлаараа залуучуудыг албан тушаалруу тэмүүлэх өдөөлтийг хийгээд байна. Байгалийн баялгийг ард түмэндээ өгмөөр байна. Орон нутгийн өөрөө удирдах засгийг дэмжиж, хотоо байгуулъя.
Парламент ард түмнээс байгуулагддаг учраас хүссэн хүсээгүй парламентыг хянадаг байгууллагыг хоёр танхимтай байлгадаг байдлаар олон улсад шийдээд явдаг. Энэ бол бүхэл бүтэн шинжлэх ухааны онол. Тэр утгаараа АНУ, Герман, Англи зэрэг улсууд хоёр танхимтай. Хоёр танхимтай болох талаар ярьж байгаа нь маш зөв ч хулгайн асуудал, байгалийн баялгийн хуваарилалтыг орхигдуулж болохгүй.
Яагаад залуучуудыг үнэгүй дээд сургуульд сургаж болохгүй байгаа юм бэ. 240-хөн мянган залуучууд аа “чи өөрөө мөнгөө төл” гээд сууж байна. Яагаад хүн өвдөж байхад тэрийг эмчлэх зардлаа “чи өөрөө төл” гээд байгаа юм бэ. Үндсэн хуулиар зөвхөн Ерөнхий боловсролын сургууль үнэ төлбөргүй. Эрүүл мэндийн даатгалаас илүү гарсныг нь чи өөрөө төл гэчихсэн байдаг. Аливаа ойлгомжгүй байдал хүн дураараа дургихын үндэс суурь болдог. Ойлгомжгүй байдал хулгайг бий болгоод байна” гэдэг зүйлийг ярив.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …