Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн “Сэлэнгэ Ноёд” ХХК-ийн захирал Г.Буяндорж нарын 4 хүнд холбогдох хэргийг хэлэлцэх гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр болж байна. Шүүх хурлын талаар тодруулахад “Яг одоо үргэлжилж байгаа бөгөөд маргааш ч үргэлжилж магадгүй” байгаа талаар эх сурвалж мэдээлэв.
Хэргийн тухайд, “Сэлэнгэ Ноёд” ХХК-ийн захирал Г.Буяндорж нь Б, У, БНХАУ-ын иргэн Х нартай бүлэглэн нь хуурамч тамга, тэмдэг бүхий албан бланкийг ашиглан төлбөр буцаах тухай албан бичгийг хуурамчаар үйлдэж, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-нд хүргүүлэн хуурч мэхлэн 1,200,258 ам.доллар залилж авсан, худал мэдээлэл тараасан гэх хэрэг юм.
Холбогдогчдыг Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 /Худал мэдээлэл тараах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн 2022 оны 7 сард Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг ийн өнөөдөр хэлэлцэж байна.
More from Эрэн сурвалжлах
С.АМАРСАЙХАН, Г.АРИУНБУЯН НАР ТӨСВИЙН 668 САЯ ТӨГРӨГӨӨР ПИАР ХИЙЖ ТҮМНИЙ ХӨРӨНГӨӨР ГАРАА УГААСАН УУ?
Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга Б.Ариунбуян нар улсын төсвийг үр ашиггүй зарцуулж, ард түмний хөрөнгөөр гараа угаасан байж болзошгүй баримтуудыг …
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 30 ДУГААР ХОРООНЫ ЗОЧИД БУУДАЛД БУЙДАН ШАТАЖ, НЭГ ИРГЭН АМИА АЛДЖЭЭ
Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны зочид гал гарч байна гэсэн дуудлага ОБЕГ-т иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал …
БАЯНЗҮРХ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА НАРТ ХОЛБОГДОХ ХЭРЭГ ПРОКУРОРТ ШИЛЖЖЭЭ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 825 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт долоон хэргийг шүүхэд шилжүүлэх, …