Эрүүлийн мэндийн сайд С.Чинзориг Сүхбаатар аймагт андуурч хийсэн вакцины талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Нэгдүгээр сарын 5-н буюу өчигдрийн 13:00 цагийн байдлаар ЭМЯ-нд Сүхбаатар аймагт нохойд хазуулсан нэр бүхий есөн иргэнд галзуугийн эсрэг вакцин хийх гэж байгаад андуурсан уу, ажилдаа хариуцлагагүй хандсан уу сүрьеэгийн вакцин хийсэн байна. Улмаар иргэдийн эрүүл мэндэд сөрөг үр дагавар үзүүлэхүйц явдал болсонд харамсаж, ард түмнээсээ уучлал хүсэж байна.
Нохойд хазуулсан иргэнд галзуугийн эсрэг вакцин хийдэг эрүүл мэндийн зааварчилгаатай. Ингэхдээ гурван удаа вакцин хийдэг. Үүний дагуу холбогдох иргэдэд галзуугийн эсрэг вакцин хийх байсан ч сүрьеэгийн вакцин хийж, мэргэжлийн ноцтой алдаа гаргасан байна.
Нохойд хазуулсан иргэнд галзуугийн шинж тэмдэг илрэх үгүй нь хугацаатай. Энэ нь 90 хоног байдаг. Эхний иргэн нохойд хазуулснаас хойш нэг сарын хугацаа өнгөрсөн. Бусад иргэний хувьд сар хүрэхгүй хугацаатай байна.
Нохойд хазуулсан гурван иргэнд сүрьеэгийн вакцины гурван удаагийн тун хийсэн байна. Нэг иргэнд сүрьеэгийн вакцин хийх хэмжээг 30 дахин, дөрвөн хүнд хоёр удаа хийсэн нь тогтоогдсон. Энэ дөрвөн иргэнд иргэн хүнд хийгдэх ёстой сүрьеэгийн вакцины хэмжээг 20 дахин өсгөж хийсэн байгаа юм” хэмээв.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …