МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр болж, сайд нарыг шинээр томилох асуудлыг хэлэлцжээ. Хурлаас гарсан шийдвэрийн талаар МАН-ын шинэхэн Нарийн бичгийн дарга А.Ариунзаяа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Хуулиар Шадар сайдын статус нь Эдийн засаг, хөгжлийн сайдын статустай болж байгаа. Ч.Хүрэлбаатарыг Шадар сайд буюу Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилохыг дэмжлээ.
Үүнээс гадна,
- Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг дэд сайдаар, С.Чинзориг гишүүнийг Эрүүл мэндийн сайдад дэвшүүлсэн. Учир нь Хөдөлмөр халамж, эрүүл мэндийн даатгалтай холбоотой асуудлуудад С.Чинзориг сайд хамгийн туршлагатай тул дэвшүүлж байна.
- Барилга хот байгуулалтын сайдаар Ц.Даваасүрэнг дэвшүүлсэн.
- Боомтын сэргэлтийн сайдаар Х.Булгантуяаг дэвшүүлсэн. Х.Булгантуяа нь Сангийн дэд сайдаар ажиллаж байхдаа боомтын хөгжлийн асуудлыг хариуцаж байсан.
- Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар “Таван толгой түлш” компанийн захирлаар ажиллаж байсан М.Ганбаатарыг
- Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар ажиллаж байгааГ.Түвдэндоржийг Эдийн засаг, хөгжлийн яамны дэд сайдаар
- Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдаар хуульч Ж.Эрхэмбаатарыг
- УУХҮ-ийн дэд сайдадБ.Цэндсүрэнг дэвшүүлэв. Тэрбээр энэ салбарт олон жил ажилласан туршлагатай” гэв.
Удирдах зөвлөл томилгоотой холбоотой энэхүү шийдвэрээ УИХ-д өргөн барина. Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна хэмээн Үндсэн хуульд заасан. Энэ дагуу Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, дээрх сайд нарыг томилох юм байна.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …