ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Онцгой дэглэм тогтоож, улс орны нийгэм, эдийн засагт шууд нөлөө үзүүлж байгаа хэсэгт Засгийн газар эрхээ хэрэгжүүлэн ажилладаг 1991 оны хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Улмаар онцгой дэглэм тогтоодог бүрэн эрхийг УИХ-д шилжүүлье гэдэг саналыг Ерөнхий сайд, Засгийн газрын зүгээс намын бүлэгт тавьсан. Энэ хүрээнд ажлын хэсэг байгуулагдан, эрх зүйн орчныг шинэчлэх, цаашдаа улс орны нийгэм, эдийн засагт онцгой үр нөлөө үзүүлж байгаа салбарт дэглэм тогтоохтой холбоотой асуудал зөвхөн УИХ-ын эрх мэдэлд байдаг болгох шийдэл рүү чиглэж байна.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн гурван зүйл заалтад өөрчлөлт оруулах саналыг ажлын хэсгээс гаргасан.
Тухайн хуулийн 20.2-т төрийн өндөр албан тушаалтнууд болох Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, дэд сайд, ерөнхий прокурор, ерөнхий шүүгч, ХЭҮК, аймаг, нийслэлийн Засаг дарга, төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга гэсэн хүн төрөөс худалдан авах үйл ажиллагаатай холбоотой тендер, нээлттэй, хаалттай байдлаар хоёр зааглаж харилцаанд орох боломж зэрэг саналыг боловсруулсан. Хамтарсан ажлын хэсэг байгуулж, амьдралд хэрэгжиж болохуйц нэмэлт өөрчлөлт хийхээр боллоо.
УИХ-д ирэх долоо хоногт өргөн барина. Төрийн өндөр албан тушаалтнууд төрөөс нээлттэй болон хаалттай хэлбэрээр зарлаж байгаа худалдан авалтын үйл ажиллагаанд оролцохгүй. Эдгээр хүний хамаарал бүхий хүмүүс буюу эхнэр, хүүхэд, хамтран амьдарч байгаа этгээд нь төрийн захиргааны болон төрийн өмчийн байгууллагад шийдвэр гаргах түвшинд ажиллахгүй гэдэг зохицуулалтыг хуульд оруулна” гэдгийг дахин онцлов.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …