Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шинэ оны мэндчилгээ дэвшүүлснийг хүргэж байна.
Тэрбээр "Ард иргэддээ байгалийн баялгийнхаа зохих хувийг эзэмшүүлж, үр ашгийг нь шууд хүртдэг байх хууль, эрх зүйн орчныг УИХ, Засгийн газар нэн даруй бүрдүүлж, бодит ажил хэрэг болгох нь зүйтэй гэж үзэж байна. Эх орондоо эзэн байна гэдэг бол байгалийн баялагтаа эзэн байна гэсэн үг.
Хүн төрөлхтөн Хүйтэн дайнаас хойш хамгийн ээдрээтэй цаг үеийг туулж байна. Энэ эгзэгтэй үед монголчууд бидний эрхэмлэн дээдлэх амин чухал зүйл бол үндэстний эв нэгдэл юм. Бид эвийг сахиж, зөвийг эрхэмлэх нь юу юунаас илүү чухал билээ.
Ирж буй 2023 онд даян дэлхийд амар амгалан тогтож, даяар монгол түмэн минь итгэл дүүрэн, сэтгэл тэнүүн, үйлс арвин, цог хийморь төгс байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье" гэв.
https://www.facebook.com/presidentMGL/videos/522315453197805
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …