Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнгөрөгч 8 дугаар сард арилжааны банкуудаас иргэдэд ипотекийн зээл олгохдоо зээл олгосны шимтгэл 1% авч буй нь холбогдох хуулийн зүйл заалтыг зөрчиж байх тул нэр бүхий 9 банканд тус бүр 20 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, зээл олголтын шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоох, харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах, зөрчлийн үр дагаврыг арилгахыг тус тус даалгаж, албан даалгавар хүргүүлж ажилласан.
Энэхүү зөрчлийх хэрэг дээр ажилласан Өрсөлдөөний зохицуулалт, зах зээл судалгааны газрын мэргэжилтэн, улсын байцаагч Б.Эгшиглэн, Хууль эрх зүй, дотоод хяналтын газрын мэргэжилтэн, улсын ахлах байцаагч С.Гэрэлцэцэг нарыг Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмд шударга ёсыг тогтоох үйлсэд идэвх зүтгэл гарган ажилласанд талархал илэрхийлэн Авлигатай тэмцэх газрын “Талархал”-аар шагнасныг өнөөдөр гардууллаа.
Мөн ШӨХТГ нь Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлтэй харилцан ажиллах санамж бичиг байгуулан ажилладаг бөгөөд Авлигаас урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, иргэд олон нийтийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажиллаж , тендер шалгаруулалтыг хянах явцад удаа дараа зөрчил гаргасан “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-уудын зарласан зарим тендерүүдийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт шилжүүлэн ажиллаж байна.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …