Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2022.12.27/ хуралдаанаар Ерөнхий төлөвлөгөө батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай 2022 оны 80 дугаар тогтоол, Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсэг байгуулах тухай 2022 оны 16 дугаар тогтоолыг үндэслэн Зөвлөлдөх санал асуулгын ерөнхий төлөвлөгөөг хавсралтаар батлахаар төсөлд тусгасан хэмээн Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат танилцуулав.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Н.Энхболд нар үг хэлсэн. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Өнгөрсөн 30 жилд монголын нийгэмд тэгш бус байдал газар авч, баян хоосны ялгаа асар гүнзгийрсэн. Баялгийн хуваарилалт шударга биш болсон нь жагсаал цуглааны гол шалтгаан байсан. Тийм учраас бид Зөвлөлдөх санал асуулгаар дамжуулаад иргэдийн санал, оролцоонд тулгуурлаж, 30 жилийн алдаа оноогоо засах механизмуудыг олох ёстой гэсэн бол УИХ-ын гишүүн Н.Энхболд, улс орны нийгэм, эдийн засгийн хямралтай холбоотой томоохон асуудлуудыг шийдэхдээ иргэдийн оролцоог аль болохоор бүрэн дүүрэн хангахын тулд зөвшилцлийн ардчилал гэдэг зүйл рүү шилжье гэсэн шийдэлд хүрч Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг баталсан. Ингээд Зөвлөлдөх санал асуулгыг 2017 онд бид маш амжилттай зохион байгуулсан гэлээ. Тэрбээр, тэр үед зөвхөн 2017 онд үүсээд байсан асуудал биш, түүнээс өмнө, ер нь Үндсэн хууль батлагдсанаас хойш тохиолдож байсан бүхий л бэрхшээл асуудлуудыг дүгнэж үзээд Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй юм байна гэсэн агуулгаар санал асуулгыг явуулж байсан. Энэ удаад улс оронд тулгамдаад байгаа асуудлыг тодорхойлж, шийдлийг олохын тулд нийгмийн бүхий л давхарга, нас хүйсийн төлөөллийг оруулах тал дээр Үндэсний статистикийн хороо болон бусад байгууллагууд анхаарч, хариуцлагатай ажиллах ёстой гэлээ.
Эцэст нь санал хураалт явуулахад Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр Ерөнхий төлөвлөгөө батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг эцэслэн баталлаа.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …