Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Монгол Улсын хилийн зурвас газрыг тогтоож, улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ. Улсын Их Хурлын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хилийн зурвас газрыг тогтоож, улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг эцэслэн баталсан юм. Тогтоолын төсөл батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар “Сүүлийн өдрүүдэд нийгмийн сүлжээгээр хоёр талын гэрээгээр болон Нэгдсэн Үндэстний байгууллагад бүртгүүлсэн Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдал алдагдсан мэтээр буруу, ташаа мэдээллийг түгээж байгаатай холбогдуулан мэдээлэл хийж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын хилийг хуулиар бататгана.” гэж тус тус заасан. Түүнчлэн Газрын тухай хуулийн тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд улсын хилийн зурвас газрыг тусгай хэрэгцээний газарт хамааруулж, түүний хэмжээ, заагийг тогтоох асуудлыг Улсын Их Хурал бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэхээр заасан байдаг. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлаас Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдал, хил орчмын бүс нутгийн хил хамгаалалтын чадавхыг сайжруулах зорилгоор хилийн зурвасын газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоол баталсныг мушгин гуйвуулж байна” гээд уг тогтоолын төслийг мэргэжлийн байгууллагууд нарийвчлан судалсны үндсэн дээр Засгийн газраас өргөн мэдүүлсэн болохыг онцоллоо.
Монгол Улсын хилийн тухай хуульд хил залгаа улсын газар нутгийн хязгаартай зах нийлэн хиллэж байгаа хилийн зурвас, боомтын газар нь төрийн өмч байхаар хуульчилсан. Улсын хилийн зурвасыг тогтоохдоо хилийн дэглэмийг сахиулах, улсын хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албыг зохион байгуулах, хилийн инженер, техникийн байгууламж барих зориулалтаар улсын хилийн шугамаас дотогш 15 км-ээс илүүгүй байхаар тогтоосон байдаг. Түүнчлэн улсын хилийн зурваст газар эзэмшүүлэх, өмчлүүлэхийг хориглосон зохицуулалт бий.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …