УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.12.23/ үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх тухай асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Арьс, шир боловсруулах үйлдвэрийн цогцолборыг Дархан-уул аймагт байгуулахаар шийдвэрлэсэн нь маш зөв гээд, хувийн хэвшлээр гүйцэтгүүлнэ гэж байгаад хажууд нь төрийн өмчийн компани байгуулсан нь буруу гэж цогцолборын дэд бүтцийн ажлыг гүйцэтгэсэн 14 компанийн төлөөлөл, нутгийн иргэд байнга гомдол гаргах болсон. Цогцолбор байгуулах шийдвэр 2018 онд шийдвэр гарч, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 180 га газар олгож 15 хувийг нь эзэмших, 85 хувийг “Лидер капитал” компани эзэмшихээр гэрээ байгуулсан байдаг. 13 үйлдвэрт 10 сая арьс, шир, 10000 тонн ноос, ноолуур боловсруулна, 225 сая ам.доллараар бүтээн байгуулалт хийж, 40 жил ашиглана, 1200-1800 ажын байр бий болно гэсэн тооцоотой. Алсын хараа 2050-д хөгжлийн хөтөлбөрт орсон. Ерөнхий сайд Дархан-Уул аймагт ажиллахдаа Улаанбаатар хотод ажиллаж байгаа арьс, ширний үйлдвэрийг бүгдийг Дарханд авчирна гэж ярьсан. Ард иргэдийн хүлээлт маш их байсан, одоо ч байна.
Гэвч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн хүнсний сайдын хариултаас энэ талаар яг таг шийдсэн зүйл байхгүй байна гэж ойлголоо. Үүнийг шийдээд явах ёстой. Энэ асуудлаар 2012 онос Монгол Улсын гурван хууль, Улсын Их Хурал, Засгийн газрын есөн тогтоол гарсан боловч хэрэгжилт нь хангалтгүй байна. Шинээр томилогдсон сайд эрч хүчтэй ажиллаж, эдгээр шийдвэрийг хэрэгжүүлж ажиллана гэдэг найдаж байна.
Цогцолбор байгуулах ажлыг дан хувийн хэвшлийн хөрөнгө, хүчээр хийх боломжгүй. Иймд хувийн хэвшилтэй хамтарч ажиллая гэвэл зээл, санхүүжилтийн асуудалд нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх шаардлагатай. Саяхан УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хорооны төлөөлөгчид газар дээр нь очиж үзээд, төрийн өмчийн үйлдвэр байгуулах шийдвэрийг цуцлаад эргэж мэдэгд гэсэн чиглэлийг Засгийн газарт өгсөн. Иймд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хувийн хэвшлийнхэнтэй яаралтай яриа хэлэлцээ хийж, энэ чухал төслийг цаашид хэрхэн хэрэгжүүлэх талаар нягт хамтран ажиллах шаардлагатай байна” гэв.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …