2023 оноос Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар ажиллаж эхэлнэ. Төрөөс иргэнд үзүүлж байгаа үйлчилгээнд үнэлгээ мониторинг хийх юм. Хууль хэрхэн хэрэгжиж байгаа болон төр иргэндээ үйлчилж байгаа эсэхэд тандалт судалгаа хийж энэ дагуу хууль боловсруулдаг жишигт шилжинэ.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Бүтцийн хувьд бид төрд шинэ уур амьсгал, өнгө төрх авчрахыг маш их хичээж байгаа. Энэ хүрээнд Засгийн газрын хяналтыг хэрэгжүүлэх газрыг таван бүлэгт хувааж үзэж байна. Хяналтын байгууллага нь хяналт шалгалтыг нэгдүгээрт тавихгүй байх зорилтыг өөрөө агуулж байгаа. Ард иргэдийн зүгээс Төрийн хянан шалгах хороо гэж хуучин байсан. Энэ хороо дахиж бий болоод байна уу гэдэг зүйл ярьж байна. Гэхдээ тэрлүү зориогүй гэдгийг энэхүү бүтцээр илэрхийлэхийг хичээж байна. Хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй газрын үндсэн зорилго нь үнэлгээ, мониторинг явуулахад чиглэнэ. Үндсэндээ төрөөс иргэнд үзүүлж байгаа үйлчилгээнд үнэлгээ гаргаж чанар дээр илүү анхаардаг болно гэсэн үг. Хоёрдугаарт тандан судалгааны ажлыг энэ газар тогтмол хийгээд явах юм. Бид мэдээж төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус бүх хяналт шалгалтыг төрийн бүх түвшинд тавьдаг байя. Гэхдээ дөрвөн зүйл дээр гол анхаарлаа хандуулж ажиллах юм. Хамгийн эхэнд асуудал юунаас болж гарав гэдгийг тогтоодог байя. Хуулиасаа, байгууллагаас, албан тушаалтан, алба хаагчдаас болоод байна уу зэргийг тандан судална. Энэ хүрээнд хуулийн өөрчлөлтийг өргөн барьж хийдэг болно” гэв.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …