УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2022.12.22) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулав.
Танилцуулгын дараа УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авав.
Уул уурхайн салбарын бүтээгдэхүүний экспортын үнэ өөр өөр байдаг асуудлыг цэгцлэх энэхүү хуулийн төслийг батлах нь нэн чухал гэдгийг Ж.Мөнхбат гишүүн хэлээд, дагаж батлагдах журмуудын талаар тодруулсан.
Түүний асуултад салбарын сайд Ж.Ганбаатар “Хуулийн төслийг УИХ баталсны дараа дагаж 11 журам баталж, бирж байгуулах тул төсөв хөрөнгө, хугацаа шаардлагатай.
Тиймээс түр журмаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний 30 хувийг, түүнчлэн санал хүсэлтээ ирүүлсэн бусад компаниудын нүүрсийг хил нөхцөлөөр, биржээр долдугаар сарын 1-нээс борлуулах туршилтыг хийхээр ажиллаж байгаа” гэв.
Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням “Эрдэнэс тавантолгой” ХК 1072 ширхэг хувьцаaны талаар, мөн Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 буюу стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжих заалт хэрэгжихгүй байгааг тодрууллаа.
Түүний асуултад “Тус хувьцааны бүртгэл хөрөнгийн бирж дээр хийгдээгүй, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв данс нээгээд 2012 оны гуравдугаар сарын 1-нээс өмнө төрсөн бүх иргэдэд олгоод байгаа. Хөрөнгийн бирж дээр арилжаалах боломжгүй, Засгийн газар холбогдох шийдвэр гаргасан тохиолдолд биржээр дамжуулан 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой. Түүнчлэн ойрын хугацаанд компанийн сайн засаглал, ил тод байдлыг хангах, олон нийтийн хяналт оролцоог нэмэгдүүлэх, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг ард түмэнд тэгш, шударга хүртээх зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн хувьцааг биржээр эргэлтэд оруулах “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэн батлуулахаар төлөвлөөд байгаа” гэв.
Ийнхүү хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …