“Цемент Шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Хөгжлийн Банк Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийг хариуцагчаар татаад шүүхдэлцэж байгаа ба манай үйлдвэрийг авах гэж байгаа. Өөрөөр хэлбэл Хөгжлийн Банкнаас сахал Д.Эрдэнэбилэг гэдэг хүний “Бейзмент” (Хөтөл ХХК) гэдэг нэртэй компани 2015 онд 61 сая ам.долларыг Хөтөл цемент шохойн үйлдвэрт хөрөнгө оруулалт хийнэ гэж авсан байдаг.
Тэр мөнгийг “Цемент Шохой” ТӨХК-аас нэхэмжлээд байгаа юм. Хөтөл ХХК болон “Цемент шохой” ТӨХК нь хоёр тусдаа компани. 61 сая ам.долларын өрийн зээлийн хүүг тооцвол өнөөдрийн ханшаар 340 орчим тэрбум төгрөг болж байна гэсэн. Энэ хэмжээний мөнгийг “Цемент шохой” ТӨХК-ийг хариуцагчаар татаад нэхэмжилж байгаа хэрэг.
Д.Эрдэнэбилэг гэдэг хүний төлөх ёстой өрийг Төрийн өмчит компаниас нэхээд байна. Энэ хүний төөрөгдүүлсэн Хөтөл ХХК манай “Цемент шохой” ТӨХК-д 375 тэрбум төгрөгийн хохирол учруулсан.
Ингэж хохирлоо тодорхойлчхоод энэ луйварчдаас нэхэмжилж байгаа. Манай удирдлагын баг ажлаа аваад ес дахь сардаа ажиллаж байгаа бөгөөд холбогдох бүх санхүүгийн баримтыг АТГ-т өгсөн” гэв.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …