Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан төрийн захиргааны бүтээмжийг сайжруулах зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанд “Чанарын удирдлагын тогтолцоо” ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлж байгаа талаар бид өнгөрсөн удаа мэдээлсэн.
Энэхүү ажлаа “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-тай хамтран хэрэггжүүлж байгаа бөгөөд тус төрийн бус байгууллага нь олон улсын чанарын менежментийн ISO 9001:2015 стандартыг Хурлын Ажлын албанд нэвтрүүлэхэд мэргэжлийн зөвлөмж, дэмжлэг үзүүлэх, холбогдох стандартуудын шаардлага, менежментийн тогтолцоог хангахад шаардагдах баримт бичгийг боловсруулах, хадгалах чиглэлээр арга зүйн зөвлөгөө өгч ажиллах юм.
Зөвлөх үйлчилгээний арга зүйн зөвлөмжийн дагуу стандартыг нэвтрүүлэх ажлыг 5 сарын хугацаатай зохион байгуулах аж. Улмаар төлөвлөгөөний дагуу “Төрийн байгууллагад чанарын менежментийн тогтолцооны стандарт нэвтрүүлэлт” сэдвээр эхний сургалт авчээ.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …