Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг хилээр гарсан асуудлаар мэдээлэл өгөв.
Тэрбээр энэ талаар “Энэ асуудлыг АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн даргаас асуух хэрэгтэй. Ерөнхийлөгч асан Х.Баттулгад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол батлагдсан. Эрүүгийн хэрэг үүсгэсний дараа мөрдөгч дараах хойшлуулшгүй арга хэмжээ авна. Таслан сэргийлэх ямар арга хэмжээ авах вэ гэдгийг тухайн хүний хувийн байдалд тохируулж гаргана.
Дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй тохиолдолд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авна. Хувийн батлан даалт, гадагшаа гарахгүй гэсэн баталгаа гаргуулж авч болно. Энэ сарын 18-ны өдөр Ерөнхийлөгч асан Х.Баттулга Сөүл чиглэлд нисэхийнхээ өмнө хувийн баталгаа гаргаж, эмчлүүлэх шаардлагатай гэдэг эрүүл мэндийн бичиг баримтаа нотлоод, мөрдөгч үүнийг нь хүлээн авч, таслан сэргийлэх арга хэмжээний хувийн баталгаа гаргаад явуулсан гэж ойлгосон” хэмээв.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …